1045
 
 

“ДЭЛХИЙН ЧАНАРЫН ӨДӨР” ХӨВСГӨЛД...

Жил бүрийн 11-р дүгээр сарын эхний хоёр дугаар долоо хоногийн пүрэв гарагийг  “Дэлхийн чанарын өдөр” гэж нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдрийн зорилго нь дэлхий дахинд чанарын талаарх мэдлэгийг сурталчлах, хөгжил цэцэглэлтэд хүрэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино. 2020 оны хувьд “Хэрэглэгчийн үнэ цэнэ” уриан дор тэмдэглэхээр зарласан.
Хөвсгөл аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэс нь дэлхийн чанарын өдрийг сурталчлах, харилцагч байгууллагууд болон иргэдэд чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөн хэрэгжүүлж байна. Дэлхийн чанарын өдрийн хүрээнд :
    Хөвсгөл аймгийн “Шилдэг хүнс үйлдвэрлэгч”, ISO 9001 чанарын менежментийн тогтолцооны олон улсын стандартыг хэрэгжүүлэгч “Хөвсгөл Титаник”-ын үйл ажиллагаатай төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг танилцуулах
    Харилцагч байгууллагуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг илтгэлийн уралдаан нь  “Хэрэглэгчийн үнэ цэнэ” уриан дор зохион байгуулагдсан
    Лабораториудын нэгдсэн холбоотой хамтран  Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лабораторитой танилцах
    “Үсчин гоо сайханчдын холбоо”-той хамтран сурталчлах, бодит байдал дээр үзүүлэх сургалт зохион байгуулж, хэвлэл мэдээллээр олон нийтэд түгээх ажлуудыг хийхээр төлөвлөжээ. 
Энэ жилийн хувьд жуулчны баазын стандарт шинэчлэгдсэн. Мөн үс засах үйлчилгээний стандарт нь 18 жилийн дараа шинэчлэгдэн 7 дугаар сараас мөрдөж эхэлсэн байна. Үйлчилгээний байгууллага болон бүтээгдэхүүн гаргаж буй үйлдвэрлэгч нь чанар стандартыг хангасан үйлчилгээ үзүүлж Хөвсгөл аймгийнхаа бренд бүтээгдэхүүнийг бий болгож ажиллахыг уриалж байна. 
Мэдээллийг Хөвсгөл аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Дэжидмаагаас тодрууллаа. 
1045