1045
 
 

СӨҮЛ х УЛААНБААТАР: СОЁЛООР СЭТГЭЛИЙГ ХОЛБОНО

Энэ жил "СӨҮЛ х УЛААНБААТАР - Эгч дүүсийн найрамдалт харилцаа тогтоосны 25 жил" болж байгаа бөгөөд "Соёлоор сэтгэлийг холбоно" уриан доор зохион байгуулагдах гэж байна. Уг ойн хүрээнд дараах арга хэмжээ болно:

1045

  • 11-р сарын 30 буюу Даваа гарагийн 14 цагт “Сөүл-Улаанбаатар хотуудын эгч дүүсийн найрамдалт харилцаа тогтоосны 25 жилийн ойн баярт зориулсан "Соёлын солилцооны өдөрлөг” зохион байгуулна.
  • Ард түмний ээж Ким Сү Ми нь анх удаа шууд нэвтрүүлгээр хоол хийнэ, Монгол   улсын ард иргэдийн дуртай “Сөүл хотын Бүлгуги” хийж үзүүлнэ.
  • Сөүл болон Монгол улсын Улаанбаатар хотуудын эгч дүүсийн найрамдалт харилцаа тогтоосны 25 жилийн ойн баярт зориулан ирэх 11-р сарын 30-нд  Солонгос цагаар үдээс хойш 14 цагт (Улаанбаатарын цагаар үдээс хойш 13 цагт) ON CONNECT SEOUL X ULAANBAATAR арга хэмжээг зохион байгуулах ба хоёр хотын соёлыг солилцох ихээхэн утга учиртай арга хэмжээ болох гэж байна.
  • Ковид-19 цар тахлын тархалтаас сэргийлэхийн тулд Сөүл (Сөүл Он_Иргэдийн захиргаа цахим хурлын студи) болон Улаанбаатар (UBS) сувгаар нэгэн зэрэг шууд дамжуулан үзүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд цахимаар (Untact) холбогдох хэлбэрээр бусад улстай нэгэн зэрэг хоёр талаасаа харилцах боломжтой, гадаад улстай харилцах цоо шинэ соёлын солилцооны арга хэлбэрийг туршиж байгаа нь ихээхэн ач холбогдолтой байгаа билээ.
  • Энэ удаагийн Соёлын солилцооны арга хэмжээнд Солонгос болон Монголын алдартай одууд, инфлүнсэрүүд оролцох бөгөөд хоёр хотыг сурталчлах урьдчилж бичсэн бичлэг болон цахим тоглолт, Ток шоу, мөн Солонгосын ард түмний ээж Ким Сү Мигийн явуулах Хоолны шоуны шууд нэвтрүүлэг зэрэг олон төрлийн хөтөлбөрүүд нь олны анхаарлыг татна гэж найдаж байна.
  • Хоёр хотын Хоолны соёлыг нэгэн зэрэг хоёр талаас үзэж, хөгжилдөх боломжтой энэ удаагийн хоолны шоу нэвтрүүлэг нь Сөүлийн Күүкинг студи (Хапжондун) болон гол студид, Улаанбаатар (UBS) сувгийн студид гурван талд шууд дамжуулан үзүүлнэ. Сөүл студид Ким Сү Ми түүнээс гадна дуучин Пак Жү Хи, Юн Су Ён хөтлөгч нар хамт байх болно.
  • Төгсгөлийн тоглолтыг Солонгос дуучин The Nuts (Жон И Хан) Сөүлийн ой болон Олимп цэцэрлэгт хүрээлэн, Хан голын цэцэрлэгт хүрээлэн зэрэг Сөүлийн үзэсгэлэнтэй байгальтай газруудад чөлөөтэйгөөр дуу дуулж байгаа бичлэгээр дамжуулан Ковид-19 цар тахлын үеэр дэлхийн хүмүүсийг тайтгаруулах юм.

Сөүл хотын Иргэдтэй харилцах төлөвлөлтийн ажилтан Пак Жин Ён: “Сөүл-Улаанбаатар хотын зай ердөө 2,000 км, бодсоноос илүү ойрхон байна”, “Эгч дүүсийн найрамдалт харилцаа тогтоосны 25 жилийн он баярт зориулсан утга учиртай энэхүү арга хэмжээнд ард иргэд нүүр нүүрээ харж, уулзах боломжгүй байгаа ч гэсэн сэтгэлд хүрнэ гэдэгт итгэж байна. Ковид-19 вирусийн улмаас бүгд хүнд хэцүү байдалд байгаа ч гэсэн энэ удаагийн бяцхан алсын зайн соёлын нэвтрүүлэг хүмүүст бага ч гэсэн тайвшрал, баяр хөөр бэлэглээсэй гэж хүсэж байна. Мөн хоёр хотын оршин суугчид бие биенээ хүндэтгэх сэтгэлтэй болоосой гэж хүсэж байна хэмээн дамжууллаа.

  • Энэ удаагийн арга хэмжээг Сөүл хотын Youtube сувгаар дэлхий дахинд шууд дамжуулан үзүүлэх бөгөөд оролцохыг хүссэн иргэн бүр шууд нэгэн зэрэг үзэх боломжтой.
  • Сөүл хотын  Youtube суваг (Солонгос хэл дээр) (Англи хэл дээр)