12 сарын 03, 2020
САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮНЭ 50 ХУВЬ ХЯМДАРЧ БАЙНА
Засгийн газрын Арванхоёрдугаар сарын 2-ны ээлжит хуралдаанаар, өнөөдрөөс эхлэн 2021 оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл сайжруулсан шахмал түлшний борлуулах үнийг 50 хувь хөнгөлөх шийдвэр гаргажээ.
Баянгол дүүрэг дэх Таван Толгой Түлш ХХК-ийн хяналтын ажилтан н.Болор-Эрдэнэ хэлэхдээ “Өнөөдрөөс эхлэн ЗГ-ын шийдвэрийн дагуу Эрдэнэс Таван Толгой ХХК-ийн санхүүжилтээр сайжруулсан шахмал түлшийг 50 хувь хямдруулахаар болсон. Өглөөнөөс хойш бүх дүүрэг, хороодод нүүрсний тооллого хийж байгаа ба тооллого дууссаны дараа нэг шуудай нүүрсийг хямдарсан үнэ болох 1875 төгрөгөөр худалдаална гэлээ.
Хямдарсан сайжруулсан шахмал түлшийг УБ хотын бүх дүүргийн түлшний цэгээр худалдаалж байна.