1045
 
 

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДЭД ЗӨВЛӨЛҮҮД ХУРАЛДЛАА

Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд байгуулагдсан Дэд зөвлөлүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор шуурхай хуралдаан хийлээ. Хуралдаанд тус зөвлөлийн дарга Б.Нэргүй, дэд дарга Ч.Раднаабазар, дүүргийн ерөнхий прокурор Ц.Ариунболд, Цагдаагийн хэлтсийн дарга Н.Сумъяа болон бусад гишүүд оролцов. Энэ үеэр Хулгайн гэмт хэрэг, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх дэд зөвлөл.  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд залуучуудыг осол эндэгдэл, зөрчлөөс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл. Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл. Архидан согтуурах, хар тамхи, мансууралтай тэмцэх дэд зөвлөлүүд  өөр өөрсдийн чиглэлээр хуралдлаа. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөө гарган, улирал бүр ажлын үр дүнгээ тооцож ажиллахаар болсон байна.