1045
 
 

Бидний тухай

Бидний тухай//

Хөгжмийн зүрх, таны зүрхтэй хүүрнэн ярилцсан мөчөөс итгэл найдвар, энэрэл хайр, уучлал, нигүүслийн ерөөлийг бид сонсогч таны зүрхэнд чимээгүйхэн цутгаж эхэлсэн. 2001 оны тавдугаар сарын хоёрны өдөр. Гэр бүлийн радио 104.5 нь хамгийн анх “Сонгодог” хөгжмийг эгшиглүүлэн шууд эфирээ нээж байсан түүхтэй.

Энэ түүхэн цаг үеэс хойш “Эрүүл харилцаа, Ивээгдсэн гэр бүл, Эвлэрсэн нийгэм” алсын хараан дор манай хамт олон Монголын нийгэмд гэр бүл, тусгаар тогтнол, амьдралын үнэ цэнийг сурталчлан, тунхагласан олон арван уран бүтээлүүдийг туурвисаар ирсэн. Таны гэр бүлээр овоглосон цэнхэр долгион өнөөдөр эфирийн цаг хором бүрээ Монголын гэр бүлүүдийн сайн сайхан, бат бэх байдлын төлөө зориулан ажиллаж байна. Ирээдүйд ч энэ л энхийн манаанд үнэнчээр зүтгэх нь дамжиггүй. Хоёр мянган оны эхээр 16 гишүүдээс бүрдсэн анхны уран бүтээлийн баг “Бид итгэл төрүүлж ирээдүйд хөтөлнө” хэмээсэн уриаг нийгэмд амьсгалуулж, дуу хөгжим болон нийтлэл нэвтрүүлгээ туурвиж ахуйд нийгмээсээ нэг биш бүр таван алхмын өмнө алхаж чадсан бахархам амжилт бидэнд бий.

Өнөөдөр Гэр бүлийн радио 104.5 нь зөвхөн нийслэлд бус хөдөө орон нутагт албан ёсны есөн салбараа нээн, тогтвортойгоор ажиллуулж байна.  Манай дуу хоолой  Дэлхийн эргэн тойронд www.1045.mn цахим хуудсаар эгшиглэж, сонсогч тантай цаг мөч бүхэнд хамт байдаг.  Мөн та  радиогоо  Япон автомашины хүлээн авагчийн 84.5, бусад автомашинд 104.5 долгионоор хүлээн авч сонсох боломжтой. Түүнчлэн Аpp store, play store-оор ухаалаг утастай хүн бүрийн гар утсанд 7 хоног 24 цагийн турш эфирээ зогсолтгүй цацаж байна.

Гүйцэтгэх захирал: Б. Сансармаа

  Бид дэлхийн радиогийн стандартыг баримтална.

АЛСЫН ХАРАА:

  • Эрүүл харилцаа
  • Ивээгдсэн гэр бүл
  • Эвлэрсэн нийгэм

ЗОРИЛГО:

Монгол хүний хувьсан өөрчлөгдөх /тогтворжих/ хөгжлийг бүтээж чадах, бат бэх гэр бүлийн ухаалаг гишүүн болгоно.

ТУНХАГ:

Гэр бүлийн радио ФМ 104,5 нь Монгол гэр бүл бүрийн сайн сайхны төлөө оюун ухаан, зүрх сэтгэл, хүч чадлаа дайчлан үйлчлэхдээ шударга ёс, ёс суртахууны ДЭЭД ХЭМ ХЭМЖЭЭГ эрхэмлэн нийгмийг ЭРҮҮЛЖҮҮЛЖ, олон нийттэй түншилж, ҮЛГЭРЛЭН ТЭРГҮҮЛЭХ хэвлэл мэдээллийн хэрэгсэл байна.

ҮНЭТ ЗҮЙЛ:

  • Гэр бүлийн сайн сайхан байдлыг дээдлэнэ.
  • Хувь хүний өөрчлөлтөөр хөгжлийг хэмжинэ.
  • Шударга байдлыг эрхэмлэж, САЙН МЭДЭЭ-г дамжуулна.
  • Нийгмийн хөгжлийн төлөөх бүхий л хүчинтэй түншилнэ.
  • Олон нийтэд үйлчилнэ.

НЭВТРҮҮЛГИЙН БОДЛОГО:

  • Боловсрол
  • Мэдээлэл
  • Олон нийтийн өмгөөлөл
  • Цэнгээнт, танин мэдүүлэх

Эдгээр дөрвөн үүргээр нийгэмд таатай, эерэг өөрчлөлтийг бий болгоно.

ЭФИРИЙН БОДЛОГО

  • Улс төржихгүй.
  • Сенсаци хөөхгүй.
  • Нийгмийг цочроосон СӨРӨГ муу мэдээ мэдээлэл дамжуулахгүй.
  • Зар сурталчилгааны бодлоготой
  • Зочдын нарийн цензур тавигддаг.

 

 

Шагнал урамшуулал

2011 он "Болор үзэг" оны шилдэг радио дуу хоолой
2012 он “Болор үзэг” -ийн эзэн "Аялаагүй бүүвэй" нэвтрүүлэг
2012 он “Болор үзэг” -ийн эзэн   “Салалт шийдэл биш” зорилтот төслийн нэвтрүүлэг
2013 он МҮХАҮТ-ийн "Үндэсний шилдэг брэнд 2013" Олон Нийтийн мэдээллийн хэрэгслийн брэнд  
2014 он Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн   “Монгол улсын 2014 оны шилдэг радио” шагнал
2015 он "Фм, Радио 2015" Шилдэг хөтлөгч Т.Мөнхбат, Р.Оюундарь  
2016 он НХХЯ-ны  “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”  салбараа манлайлсан “Өргөмжлөл”
2017 он Ган үзэгтэн – Сэтгүүлч Н. Амарсанаа, Р. Оюундарь, Б. Баясгалан, Х. Мягмарсүрэн