1045
 
 

ӨНӨӨДӨР УЛСЫН БОЛОН ХУВИЙН ЭМНЭЛЭГҮҮД НҮДНИЙ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭГ ХИЙНЭ.

Жил бүрийн 10 дугаар сарын 13-ныг Дэлхийн хараа хамгаалах өдөр болгосон. Тэгвэл энэ жил эл өдрийг “Нүдний тусламж үйлчилгээг хүн бүрт” гэсэн уриатай тэмдэглэх гэж байна. Энэ өдрийг тохиолдуулан манай улсын нүдний эмч нар нүдний үнэ төлбөргүй үзлэг, үйлчилгээ хийж байна. 2014 онд хийсэн судалгаагаар манай улсын 50-иас дээш насны хүн амын сохролтын тархалт 1.8 хувьтай байгаа юм байна. Өөрөөр хэлбэл манай улсын 50 мянган иргэн бүрэн хараагүй болон хараа сулралтай гэсэн үг юм. Харин хүүхдийн хувьд зургаан нас хүртэл хараа нь хөгждөг байна. Тиймээс эрт илрүүлж, эмчлэхгүй бол насан туршдаа сул хараатай болно гэдгийг нүдний эмч нар зөвлөж байна.

1045