1045
 
 

ӨДӨР БҮР ХЭМНЭЖ, УРАЛДААНД ОРОЛЦЪЁ

Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх "Ногоон Дэлхий" байгаль орчны клуб LEAD Mongolia 2020 хөтөлбөр  "Өдөр бүр хэмнэе" шилдэг туршлагын уралдаан хамтран зохион байгуулж байна. 
Уралдаанд дараах хэлбэр/төрлөөр оролцох боломжтой:

  • Бичлэг
  • Зураг
  • Постер

1045

Бүтээлд тавигдах шаардлага: 

  • Корона вирусийн тархалтаас үүдэлтэй хөл хорионы үед болон өдөр тутмын амьдралдаа санхүүгийн хэмнэлт хийх замаар хог хаягдлын хэмжээгээ бууруулсан туршлагаа танилцуулсан байх
  • Шаардлагагүй худалдан авалтаас татгалзаж хог хаягдлаа бууруулж байгаа бодит, шинэлэг, бүтээлч туршлагаа хуваалцсан байх
  • Бүтээлдээ хэдий хэмжээний хэмнэлт гаргаж байгаа, хэдий хэмжээний хог хаягдлыг бууруулсан гэх мэт тооцооллыг тусгасан байх
  • Уралдаанд оролцох бүтээл нь оюуны өмчийн аливаа зөрчилгүй байх
  • Оролцогч нэр, хаяг, холбоо барих утсаа тодорхой бичсэн байх

1045

Бүтээлийн төрлөөс хамаарч тавигдах шаардлага өөр байх бөгөөд бусад мэдээллийг удирдамжаас харах боломжтой.  

Танд амжилт хүсье!