1045
 
 

МӨРӨӨДӨЛ ХАМГААЛАХ ШҮХЭР

Та ямар хүсэл мөрөөдөлтэй вэ? Магадгүй алдартай дуучин болох эсвэл хөгжимчин болох, гадаад явж сурах, хувийн бизнесээ эхлүүлэх, ном бичих гээд л... Аль нь ч байлаа гэсэн хэн ч таныг мөрөөдлийг булаах эрхгүй. 

“Хүний наймаа, бэлгийн мөлжлөг нь хүний хүсэл мөрөөдлийг хулгайлдаг гэмт хэрэг юм.”

Олон улсын байгууллагаас Монгол Улсыг бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөгийн зорилгоор эрэгтэй, эмэгтэй хүн, хүүхдийг худалдаалахын “илгээгч” болон “хүлээн авагч” улс гэж тодорхойлжээ. Мөн орон нутгаас Улаанбаатар, Дархан зэрэг хотод шилжин суурьшиж буй иргэд, тэр дундаа охид эмэгтэйчүүд хүн худалдаалах гэмт хэрэгт өртөх өндөр эрсдэлтэй байгааг судалгаагаар тогтоогоод байна.

1045

Тиймээс Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Зөвлөлөөс зохион байгуулж буй хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх “Мөрөөдлийн шүхэр” үндэсний хэмжээний мэдээллийн аян улс орон даяар эхэллээ. 
Тус зөвлөл Нидерландын засгийн газрын санхүүжилтээр НҮБ-ын Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагатай хамтран “Монгол Улсад хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хүчин чармайлтыг бэхжүүлэх төсөл” хэрэгжүүлж байгаа ажээ. “Мөрөөдлийн шүхэр” мэдээллийн аян төслийн нэгээхэн хэсэг юм. 

Ихэвчлэн хүний хүсэл мөрөөдлийг барьцаалан, эмзэг байдлыг ашиглан үйлддэг энэхүү гэмт хэргийн эсрэг иргэн бүрийн оролцоо чухал. 

Хүсэл мөрөөдлөө хамгаалж, хувь заяаныхаа эзэн байя. 
Аяны талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.