1045
 
 

ИХ ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН 115 ЖИЛИЙН ОЙН ЯРУУ НАЙРГИЙН БОЛОН БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН УРАН УНШЛАГЫН НААДАМ БОЛНО

Ховд аймгийн Нийтийн номын сангаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ган үзэг 2021” яруу найргийн наадам, “Шувуун саарал” богино өгүүлэгийн уран уншлагийн наадам энэ сарын сүүлээр зохион байгуулагдахаар боллоо.  Уг наадмуудад оролцох хүсэлтэй бүх насны хүнд нээлттэй байгаагаараа онцлог юм.

Нийтийн номын сангийн зүгээс уншигчидын тоо чанарыг нэмэгдүүлэх, хүүхэд багачуудыг Монгол хэлээ уран яруугаар хэрэглэж сурах, уран зохиолд дурлахад нь дэм болох зорилго тавьж эдгээр наадмуудыг зохион байгуулдаг.  Наадам хоёр үе шаттай зохион байгууллагдана. Эхний шатанд оролцогчид өөрийн бүтээлээ ангилал тус бүрт бэлтгэн очиж өөрийн биеэр уралдааны комисс-д үзүүлнэ. Дараагийн шатанд шалгарсан бүтээлүүдийг онлайн хэлбэрээр олон нийтийн сүлжээнд байрлуулж хандалт авах журмаар шалгаруулах юм. 

Насны таван ангилал байгааг дурдвал:

ЕБС 1-3 анги

ЕБС 4-6 анги

ЕБС 7-9 анги

ЕБС 10-12 анги

Насанд хүрэгчид болон оюутан ангилал тус бүрт эхний гурван байр, тусгай байранд хоёр оролцогчийг шалгаруулан урамшуулна. 

Бүртгэлийг энэ сарын 27-ны өдөр хүртэл Нийтийн номын сангийн 101 тоотод хийж байна. Шүлэг яруу найрагч зохиогч, уран зохиолд дурлагч таныг идвэхтэй оролцохыг уриалж байна. 

Эх сурвалж: Ховд аймаг Нийтийн номын сан 

1045