1045
 
 

НЭГДСЭН ЭМНЭЛЭГ КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫГ ЭРЭМБЭЛЭН АНГИЛАХ БҮСТЭЙ БОЛЛОО

10451045

Хөвсгөл аймагт эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэд халдвар авах, халдвар тараах эрсдэл өндөр байгаа тул Нэгдсэн эмнэлэгт коронавируст халдварыг эрэмбэлэн ангилах бүстэй боллоо. Нэгдсэн эмнэлгийн Эрт илрүүлгийн төвийн зүүн талын В1 давхрын хаалгаар сумын болон өрхийн бичигтэй, шинжилгээний бичигтэй иргэдийг хүлээн авч байна. Иргэд эрэмбэлэн ангилах бүсээр үйлчлүүлэхдээ гэр бүлийн гишүүдийг дагуулахгүй, халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан ирж үзүүлэхийг анхааруулж байна. Мөн эмнэлэгт хэвтэх тохиолдолд эргэлт авахгүй байх боломж нөхцөлийг бүрдүүлсэн учраас хувийн бэлтгэлээ сайтар хангахыг Нэгдсэн эмнэлгээс зөвлөлөө.