1045
 
 

ХҮҮХЭД, БАГАЧУУД ТА БҮХНИЙГ “НОГООН ДЭЛХИЙ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ” ХҮҮХДИЙН ГАР ЗУРГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА

 

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль, орчин аялал жуулчлалын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран ““НОГООН ДЭЛХИЙ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ” сэдвийн хүрээнд хүүхдийн гар зургийн уралдааныг зарлаж байна.

Уран зургийн төрөл бүрийн арга, хэлбэрээр, насны хоёр ангилалтайгаар 16 хүртэлх насны хүүхдүүд дунд өөрсдийн чөлөөт уран сэтгэмжийг ашиглан мод тарих, ургуулах, хайрлан хамгаалахын ач холбогдлыг дүрслэн зурж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг ирээдүй хойч үеийн төлөөлөлд таниулах; уралдаанд шалгарсан бүтээлүүдийг ашгийн бус зорилгоор олон нийтэд толилуулах юм.

Уралдааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР-ын нүүр хуудаснаас аваарай.

1045