1045
 
 

МӨРӨН СУМАНД ТҮЛЭЭ, НҮҮРСНИЙ ЖИЖИГЛЭНГИЙН НАЙМАН ТҮР ЦЭГ АЖИЛЛАЖ БАЙНА

1045

Мөрөн сумын иргэдийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор сумын Засаг даргын захирамжаар түлээ, нүүрс, шахмал түлшний жижиглэнгийн түр цэгүүдийг жил бүр ажиллуулдаг. Энэ жилийн хувьд найман түр цэг ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар шуудайн том жижгээс хамаарч түлээ 6000-10000 төгрөг, нүүрс 5000 төгрөгөөр худалдаалж байна. Мөрөн сумын иргэдэд сумдаас түлээний эрхийн бичиг олгох ажил хуваарийн дагуу болж энэ сарын 30-нд дуусах юм байна.

Иргэд ахуй хэрэглээндээ гишүү, мөчир, хожуул, үзүүр, ёзоор бэлтгэхэд үнэ төлбөргүй байгаа ч гоожин буюу эрхийн бичиг, гарал үүслийн бичгээ заавал авах шаардлагатай ажээ.