1045
 
 

“ҮЛГЭРТ ДУРТАЙ ХҮҮХДҮҮД” ЦАХИМ УРАЛДААН ЗАРЛАЛАА

1045

 

 

Ховд аймгийн цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн хүүхдүүдийн дунд “Үлгэрт дуртай хүүхдүүд” сэдэвт цахим уралдаан зарлалаа. Зорилго нь бага насны хүүхдийн хэл ярианы хөгжил, ярих чадварыг үлгэрээр дамжуулан хөгжүүлэх, өөрийгөө илэрхийлэх, ярих чадварыг нэмэгдүүлэх, ой тогтоолтыг сайжруулах авьяас чадварыг нээн илрүүлэх, цахим орчинд бие биенээсээ харилцан суралцахад оршино. Уралдаанд Жаргалант сумын төрийн болон төрийн бус цэцэрлэгүүд сумуудын цэцэрлэгийн 5 настай бэлтгэл бүлгийн хүүхдүүд оролцох боломжтой. Хүүхдүүд  монгол ардын болон бусад улс орны үлгэрүүдээс сонгож нэг хүүхэд уран яруу тод ойлгомжтой ярина. Үүнд: хүүхдийн хэл яриа нас сэтгэхүйн онцлог,  чадварт тохирсон үлгэрийг сонгож өөрөөр нь яриулж сургасан байх. Ярихдаа үлгэр ярих төрлүүдээс ашиглаж ярьж болно. Бичлэг шаардлага хангасан дуу, дүрс тод,  нэр хаягтайгаар илгээх ажээ. Дэлгэрэнгүй мэдээллийг дээрх зургаас аваарай.