1045
 
 

“МИНИЙ ЭР ЗОРИГИЙН ТҮҮХ” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН ЗАРЛАЛАА

 

Ховд аймгийн ЕБС-ийн ахлах, дунд ангийн сурагчидад “Эссэ бичлэгийн уралдаан” зарлажээ. Уг уралдаанд хүүхэд багачууд, сурагчид та бүхнийг “МИНИЙ ЭР ЗОРИГИЙН ТҮҮХ” сэдэвт эссэ бичлэгээр оролцохыг урьж байна.

Уралдааны зорилго нь Өсвөр үе залуучууд эх оронч үзлийг төлөвшүүлэх, эр зоригтой байж нийгэмд эерэг хандлагыг түгээх, үе тэнгийнхнийгээ уриалах, манлайлах боломжийг олгоход оршино.  

Тавигдах шаардлага:

  • Сэдвийн агуулга бүрэн байх
  • Хэл найруулга, бичлэгийн ур чадвар сайн байх
  • Өөрийн болон гэр бүлийн гишүүдийн бодит амьдралаас сэдэвлэсэн
  • Ашигласан материал, дурдсан жишээ баримт, тоон мэдээлэл үнэн зөв
  • Тогтоосон хугацаанд ирүүлсэн байх.
  • Үгсийн фонт “ARIAL” 12, мөр хоорондын зай 1,5 А4 хэмжээтэй хуудсанд багтсан
  • Үгийн тоо 600-аас хэтрэхгүй  / хаяг, холбоо барих утасны дугаар, мэйл хаяг/
  • Эссэ нь дараах бүтэцтэй байна: эхний хэсэг, үндсэн хэсэг, дүгнэлт хэсэг.

Бүтээлийг Ховд аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 208 тоотод хүлээн авах юм.

Эссэ авах хугацаа: 2021.11.05-2021.11.15 хүртэл

Шагнал урамшуулал: Тэргүүн байр Өргөмжлөл, дурсгалын зүйл

                                        Дэд байр өргөмжлөл, дурсгалын зүйл

                                         Гутгаар байр Өргөмжлөл, дурсгалын зүйл

Жич: Тэргүүн байр Эзэлсэн бүтээлийг үндэсний уралдаанд оролцуулна.

Холбоо барих утас: 8584-9797,9995-85921045