1045
 
 

ЗАСАГ ДАРГЫН “ЯВУУЛЫН ӨРӨӨ“ АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ БАЙНА

 

Тус арга хэмжээний хүрээнд өнөөдөр 7 болон 8 дугаар хорооны иргэдтэй Соёлын ордонд уулзалт зохион байгуулж байна. Уулзалтаар өнгөрсөн онуудад хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар тайлан илтгэл тавихын зэрэгцээ иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа, санал асуулга авч байна.

Мөн дүүргийн Засаг даргын орлогч Н.Мандуул иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдол түүний шийдвэрлэлтийн талаар тайлагналаа. Энэ үеэр Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээллийг хүргэж байна. Маргааш буюу 11 сарын 18-ны өдөр 3 болон 4 дүгээр хорооны иргэдтэй уулзалт зохион байгуулна.

Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудаас дурдвал:

- 2021 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Налайх дүүргийн боловсролын салбарт хэрэгжиж буй 6,5 тэрбум төгрөгийн төсөвт ажлууд 20-100 хувийн гүйцэтгэлтэй байна.

-Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 150 ортой цэцэрлэг ашиглалтад орж, хүүхэд багачуудаа хүлээн авч эхэлсэн.

-Монгол Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн оюутны дотуур байрны барилгын ажил 85%-ийн гүйцэтгэлтэй, өдгөө дотор заслын ажил хийгдэж буй.

-7-р хорооны нутагт баригдаж буй Сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил 80%-тай хэрэгжиж байна.

6-р хороонд баригдаж буй Сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 20%-ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

1045