1045
 
 

“УНШИХУЙН ГАЙХАМШИГ“ СЭДЭВТ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Соёлын яамнаас санаачлан хэрэгжүүлж буй "Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд Ховд аймгийн Нийтийн номын сангийн Эрдэм шинжилгээ-Чөлөөт уншлагын танхимаас оюутнуудын судалгаа шинжилгээ хийх, илтгэх ур чадварыг нэмэгдүүлэх, уншихуйн гайхамшгийг бусдад сурталчлан таниулах зорилгоор Ховд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Их дээд сургууль, Коллежид суралцдаг нийт оюутнуудын дунд "Уншихуйн гайхамшиг" сэдэвт илтгэлийн уралдааныг амжилттай зохион явууллаа. Нийт оролцогчдоос Тэргүүн байранд Ховд Их Сургуулийн БШТС-ийн 3-р курсын оюутан А.Аззаяа, Дэд байранд Ховд Их сургуулийн Өмнөх Боловсролын 2-р курсын оюутан Б.Төгсжаргал, Гутгаар байранд ХИС-ийн Сургуулийн Өмнөх Боловсролын 2-р курсын оюутан М.Сэлэнгэ нар тус тус шалгарлаа. Нийт оролцсон оюутнууддаа талархал илэрхийлж сурлага хөдөлмөрт нь амжилт хүсье. 

Эх сурвалж: Ховд аймаг Нийтийн номын сан 1045