1045
 
 

“ХОЙМОР НУТГИЙН ЗООГ-2021” ХООЛНЫ ҮЗЭСГЭЛЭН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

1045

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2021-2024 оны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах үүднээс олон үйл ажиллагаа төлөвлөгдсөн. Үүний нэг Хөвсгөл аймгийн Дархад, Урианхай, Цаатан, Буриад, Хотгойд, Халх ястны хоолны өв соёлын хэрэглээг сэргээн хөгжүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах, аялал жуулчлалын чиглэлээр хоолны өв соёлыг дэлгэрүүлэх зорилготой “Хоймор нутгийн зоог-2021” хоолны үзэсгэлэн анх зохион байгууллаа.  Тус үзэсгэлэнд оролцогчид үнэхээр сэтгэл хангалуун байсан юм.

Тус арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар:

“Идэвх санаачлага, сэтгэл гаргасан оролцсон хоол үйлдвэрлэгч нартаа талархал илэрхийлж, хоол хийх соёлоо түгээн дэлгэрүүлж уламжлал болгон зохион байгуулахыг онцолж байлаа.

Арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Хөвсгөл аймгийн ЗДТГ, Хөвсгөл аймгийн ХХААГ, хамтран зохион байгуулсан байна. Мөн Мөрөн сумын ЗДТГ, Мэргэжлийн хяналтын газар, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Монголын Мастер тогооч нарын холбоо, Монголын Тогооч нарын холбоо хамтран ажиллалаа.