1045
 
 

КОВИДЫН ДАРААХ ШИНЖ ТЭМДГҮҮД

Коронавирус нь хүний дархлаа тогтолцооны хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, вирусийн эсрэг дархлааг хэт өрнүүлж, улмаар хүчтэй урвал үрэвслийг үүсгэж, улмаар КОВИД-19 ХАЛДВАРЫН ДАРААХ ШИНЖ ТЭМДГҮҮДИЙГ үүсгэж байна гэж зарим эрдэмтэд үзэж байна. Их Британийн Үндэсний Статистикийн Газраас (ONS) 2021 оны Тавдугаар сараас 2021 оны Наймдугаар сарын 1 хүртэл  970 мянган хүнд хийсэн ажиглалтаас нийт өвчтөнд дөрвөн долоо хоног болон түүнээс дээш хугацааагаар КОВИДЫН ДАРААХ ШИНЖ ТЭМДЭГ илэрч байгааг тогтоожээ. Үүнийг LONG COVID хэмээн нэрлэнэ.

 Үүнд: 

  • Маш их ядрах
  • Амьсгаадах
  • Цээжээр өвдөх
  • Ой тогтоолт муудах
  • Шөнө нойргүйдэх
  • Зүрх дэлсэх
  • Толгой эргэх
  • Үеэр янгинаж өвдөх
  • Сэтгэл түгших, гутрах
  • Чих шуугих
  • Суулгах, гэдэс гүйлгэх
  • Нуруугаар өвдөх
  • Хоолны дуршил буурах
  • Хий ханиалгах
  • Хоолой өвдөх
  • Амтлах, үнэрлэх мэдрэхүй алга болох
  • Арьс загатнах, хуурайшах

1045


Мөн эрдэмтдийн таамгаар цусанд үлдсэн коронавирусийн халдвар нь хүний биеийн дархлаа сулармагц идэвхижиж улмаар дахин КОВИД-19 ХАЛДВАР авсан юм шиг шинж тэмдэг илрүүлж байна гэж үзэж байна Одоогоор эдгээр таамаглал нь судлагдаж байгаа бөгөөд хараахан батлагдаагүй юм.

  1. Ковидын дараах ЯДАРГААГ БАГАСГАХ хамгийн сайн арга нь дасгал хөдөлгөөн юм. Өдөрт 15-20 минут идэвхтэй хөлс гаргах хэмжээний эрчимтэй дасгал хийх нь цусны эргэлтийг сайжруулж, зүрх, тархи, бөөр гээд амин эрхтний үйл ажиллагааг дэмжинэ. Гэхдээ өндөр настай, хүнд хэлбэрийн эмгэгтэй хүмүүст иллэг, массаж илүү тохирохыг анхаараарай. 
  2. Цэвэр агаарт гарах нь уушгины агааржилтийг сайжруулж, биед хүчилтөрөгчийн солилцоог сайжруулах чухал ач тустай. Гэхдээ аль болох чийглэг ойн агаар, гол усны агаар хэрэгтэйг санаарай. Өдөрт ойд нэг цаг эсвэл голын эрэгт 30 мин алхаж хүчилтөрөгчөөр уушгиа цэнэглээрэй
  3. Дархлааг дэмжих хоол хүнсийг түлхүү хэрэглэнэ. Коронавирусийн үед аль болох цагаан гаа, сармис, сонгино, чинжүү зэргийг агуулсан шөлтэй хоолыг түлхүү хэрэглэхийг зөвлөж байна. Цус шингэлэх үйлдэлтэй хүнсийг өдөр тутамдаа байнга хэрэглэж, цусны эргэлтийг дэмжих хэрэгтэй. Мөн цус шингэрүүлэх, АСПИРИН эмийг гурван сарын турш ууж хэрэглээрэй
  4. Шөнө нойргүйдэх зовуур илэрч байгаа үед унтахын өмнө бясалгал иог хийх эсвэл далайн давстай усанд орох, массаж иллэг хийх зэрэг булчинг суллах арга хэмжээ аваад унтаад үзээрэй. Аль болох олон зүйл бодохгүй байх тал дээр анхаарч, стрессээ бууруулбал нойр аажимдаа хүрнэ. Унтах цагаа тогтмол болгоорой, тэгвэл нойрны мелатонин даавар тогтмол ялгарч, нойрны чанар сайжирдаг. 
  5. Чих шуугих, толгой эргэх, ой тогтоолт муудах зэрэг зовуурууд илэрсэн үед тархины цусан хангамж сайжруулах, хүчилтөрөгчийн хэмжээг ихэсгэх зорилгоор толгойд иллэг хийж, амьсгалын дасгалыг өдөрт 15-20 удаа хийгээрэй. 
  6. Хий ханиалгах, амьсгаадах зовуур илэрч байвал уушгины гуурсан хоолойн салст бага зэрэг улайттай, үрэвсэлтэй үлдсэнийг илэрхийлж байгаа учир та гуурсан хоолойн үрэвслийг дарах ДАРМОН ЭМИЙГ уугаарай. 
  7. Амтлах, үнэрлэх мэдрэхүй алга болох хүн бүрт харилцан адилгүй хугацаагаар илэрч байгаа бөгөөд харилцан адилгүй эргэн хэвийн болж байгаа учир та санаа зоволтгүй . Амтлах, үнэрлэх мэдрэхүйг сорих сайхан амттай, үнэртэй хоол хийж идэх, эсвэл анхилуун үнэртэй цэцэг гэртээ байлгах, өвөрмөц амттай загас, өндөг, гахайн мах зэргийг идэж байхыг эрдэмтэд зөвлөж байна.
  8. Халдварын дараа ихэвчлэн архаг хууч өвчин сэдэрч байна. Үүнд: бөөр, зүрх судас, үе мөч, арьсны өвчлөл орж байна. Иймээс архаг хууч өвчин сэдэрсэн үед эмчид хандан, сэдрэлтийн эмчилгээг хийлгээрэй.