1045
 
 

ДАВСНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭ БУУРУУЛЪЯ

Манай улсад өвчлөлийн тоо болон нас баралтын хэмжээгээр даралт ихсэх, цус харвах зэрэг зүрх судасны өвчнүүд тэргүүлэх байрыг эзэлж байна. Зүрх судасны өвчин үүсгэх гол хүчин зүйлүүдийн нэг нь давсны хэт хэрэглээ юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл хүн өдөрт 5 гр буюу жижиг халбаганы  хэмжээтэй давс хэрэглэхийг зөвлөдөг. Гэтэл манай улсын хүн ам дунджаар 11 гр давс хэрэглэж байгаа нь хэт өндөр үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл давсны хэрэглээ өндөр орны тоонд орж байна.Ялангуяа хүүхдүүдийнхээ давсны хэрэглээг багаас нь зохицуулж аль болох бага өгч байх нь халдварт бус өвчнөөр өвдөхгүй байх боломжтой юм.   Энэ талаар НЭМҮТ-ийн хоол судлалын эрдэм шинжилгээний ажилтан н.Түвшинбаяраас  тодрууллаа.
Манай улсын хүн амын дундах давсны хэрэглээ өндөрт тооцогддог. Гэхдээ бүс нутгаараа ялгаатай. Баруун аймгийнхны давсны хэрэглээ өндөр бол зүүн аймгийнхан бага хэрэглэдэг. Давс ихтэй хоол хүнсийг аль болох бага хэрэглэмээр байна. Тухайлбал бэлэн гоймонд агуулагдах давсны хэмжээ 5 гр байгаа нь зөвхөн өдөрт авах давсны хэрэгцээг хангаж байгаа юм. Бусад хоолноос давсаа хэрэглэнэ гэхээр нэг хүний өдөрт хэрэглэх давс их байгаа юм.
Хүүхдийг багаас нь давс багатай хоол, хүнс хэрэглэж сургах, давсны хэрэглээг бууруулах, тэдний эрүүл мэндийг сайжруулахад эцэг эхийн үүрэг оролцоо чухал юм. Давсны илүүдэл хэрэглээ нь зүрх судасны өвчин, цусны даралт ихсэх, хавдар зэрэг халдварт бус өвчин үүсэх нэг шалтгаан болж байна.