1045
 
 

48-Р СУРГУУЛЬ 48 ЖИЛИЙН ОЙГООРОО УЛСЫН ТЭРГҮҮНИЙ БОЛЛОО

Тус сургууль нь 1971 оноос орос сургууль   Монголын талд шилжин ирснээр тасралтгүй 48 жил сургалт, хүмүүжлийн  ажлаа явуулж байна.  Улмаар  1987 оноос математик, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалтыг хичээллүүлж эхэлжээ. 2018-2019 оны хичээлийн жилд нийт 3600 гаруй  суралцагчид, 180 гаруй багш ажилтантайгаар  сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.  Бага ангийн 42 бүлэгт 1654 сурагч, дунд ангийн 21 бүлэгт 775 сурагч, ахлах ангийн 21 бүлэгт 709 сурагч 2 ээлжээр хичээллэж тэдэнд 167 багш,  ажилтан  сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна.1988 онд Нийслэлийн тэргүүний сургууль болж байсан бол 2003, 2016 онуудад энэ амжилтаа баталжээ. Байгуулагдсан 48 жилийн ойн босгон дээрээ Монгол улсын шилдэг сургууль гэсэн эрхэм хүндтэй алдрыг хүртээд байна. Энэ талаар тус сургуулийн захирал Б.Эрдэнэчимэгээс тодрууллаа.
Манай сургуулийн энэ хичээлийн жилийн том зорилго бол сургалтын чанарыг өмнөх жилүүдээсээ илүү  ахиулах. Хамгийн гол нь багшийг хөгжүүлэх. Багш сайн хөгжиж чадварлаг байж сургалтын чанар сайн байна. Амжилтын гараа уралдаанд манай сурагчид нийслэлдээ тэргүүлсэн. Төгсөлтийн шалгалтын чанар өмнөх жилээс 7,8 хувиар ахисан нь том амжилт байсан. 2017 онд индексийн чанараараа нийслэлийн шилдэг 10 сургуулийн нэг болж 10 сая төгрөгөөр шагнуулсан. Энэ бүхэн улсын тэргүүний сургууль болоход нөлөөлсөн.
Нийт 135  багш нараас,  мэргэжлийн зэргийн хувьд зөвлөх-3, тэргүүлэх-14, заах аргач 52 бөгөөд нийт багш нарын 70 хувь нь  мэргэжлийн зэрэгтэй. Герман, япон хэлний сургалттай ангиуд хичээллэж Гёте институт болон Японы ЭСЯамтай хамтран ажиллаж жил бүр сурагчдыг солилцооны хөтөлбөрт хамруулж байна.  Хүүхдийг хөгжүүлэх чиглэлээр 12 төрлийн сонгон, дугуйлан секцүүд хүүхэд бүрийг хөгжүүлэхэд анхааран ажиллахын зэрэгцээ хүүхдийн өөрийн удирдлагын болон оролцооны зөвлөл, клуб, бүлгүүд ажиллаж байна.