1045
 
 

ЕГИПЕТИЙН ТҮҮХ СОЁЛ ОДОО Ч СУДЛАГДСААР БАЙНА

Эртний Египет — Умард Африкийн газар нутагт Нил мөрний хөндийд буюу одоогийн Египетийн газар нутагт байсан соёл иргэншилт улс юм. Эртний Египетийн соёл иргэншил манай эриний өмнөх 3150-иад оны үед фараоны удирдлага дор дээд ба доод Египетийн улс төрийг нэгтгэсэн гүрэн байсан агаад  цаашид 3 мянган жилийн турш бат бэх оршин тогтнож байжээ. Энэ 3 мянган жилийн түүх нь 5 хуваагдаж түүхэнд бичигдэн үлджээ. Эртний Египетийг Нил мөрөн үхэлд хүргэсэн гэж үздэг байна. Учир нь галт уул дэлбэрснээс улбаалсан уур амьсгалын өөрчлөлтийн улмаас эртний Египетийн соёл иргэншил мөхсөн гэсэн дүгнэлтийг АНУ, Швейцарын судлаачид хийжээ. Тэгэхэд Нил мөрний усны голдирол өөрчлөгдөж, газар нь үржил шимгүй болж, өлсгөлөн нүүрлэсэн байна.“Nature communications” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанаас үзвэл Африкийн зүүн хойд хэсгээр 6000 км зам туулдаг Нил мөрний ачаар эртний Египет оршин тогтнож байжээ. 3000 жилийн түүхтэй эртний Египетийн түүх соёл дэлхийн нандин өв болж одоог хүртэл судлагдсаар байна. Энэ талаар тус улсад элчин сайдаар сууж байсан нийтлэлч н.Баярхүүгээс тодрууллаа.
Египет улс эртний том соёл түүхтэй. Миний хувьд одоогоос 10 жилийн өмнө тус улсад Монгол улсаа төлөөлж дөрвөн жил элчин сайдаар ажилласан. Египет бол хүн төрөлхтний өлгий нутаг. Эртний Пирамидаар нь хүмүүс мэддэг. Коптын шашинтай улс байсан. Энэ нь Христосын шашны эртний урсгал юм. Мосе гэж хүн явсаар  Иорданд ирж нутаглан Есүс Христост багшилсан багш нь юм. Ингээд Есүсийн шавь нарын нэг Марк Египетийн Александр хотод өөрийн ном сургаалаа айлдаж байсан. Одоо ч Маркийн сүм байдаг нь эртний дурсгал юм. Мөн Александр хотод дэлхийд хоёрт орох номын сан гээд  эртний дурсгалт газрууд олон байна.
Египет улс нь археологийн яамтай дэлхийн цорын ганц улс ажээ. Учир нь олон мянган жилийн түүхтэй түүх соёл, Фараонуудын нууц судлагдаж дуусаагүй билээ. Мөн Каирт байрлах музейн дарга нь нэр хүндтэй, өндөр хэргэм зэрэгтэй хүн байдаг байна.