1045
 
 

“ЭВРИКА -2018” ЭХНИЙ ШАТАНД 700 ИЛТГЭЛ ИРЖЭЭ

Монголын залуучуудын холбооноос УИХ-ын даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг “Эврика-2018” эрдэм шинжилгээний их хурал шилдгүүдээ тодрууллаа. Тус эрдэм шинжилгээний хурал нь 1996 оноос хойш тасралтгүй 24 дэх жилдээ болж байгаа юм. Гурван үе шаттайгаар болж шат бүрдээ шилдэг илтгэлүүдээ шалгаруулдаг уламжлалтай. Таван сард анх зарлагдаж 9,10,11 саруудад гурван үе шаттай болж,  шилдэг судлаачид тодордог  байна. Энэхүү эрдэм шинжилгээний их хуралд оюутан судлаач, залуу багш судлаач, эрдэмтэн судлаачийн хүрээнд гурван ерөнхий ангиллын дагуу есөн салбар, 81 сэдвээс шилдэг оролцогчид шалгардаг байна. Эхний шатанд 700 гаруй илтгэл ирснээс шилдэг 23 судлаачийн бүтээлийг хэлэлцэж байна. Энэ талаар МЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б. Бэлгүдэйгээс тодрууллаа.
Энэ жилийн онцлог нь УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм. Мөн хамтран зохион байгуулагчаар БСШУСЯ, ШУ-ны академи хамтран ажиллаж байна. Энд оролцож байгаа судлаачдын бүтээлийг зүгээр нэг өнгөрөөх биш инноваци болгож хэрэгжүүлэх тал дээр илүү анхаарч байна.  Цаашид шагналын санг нэмэгдүүлж  судлаачдаа дэмжин ажиллах юм.
Гуравдугаар шатанд шалгарсан  23 шилдэг бүтээлээс оюутан судлаач, залуу багш судлаач, эрдэмтэн судлаачдын тус бүр шилдэг есөн илтгэл шалгарах ажээ. Эдгээр  шалгарсан судлаачид  ирэх сарын 7-нд төрийн ордонд илтгэлээ хэлэлцүүлж,  шилдгийн шилдэг гурван бүтээл тодорно.