1045
 
 

КАМЕРЖУУЛАЛТ АЯН ӨРНӨСНӨӨР ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ

Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн цагдаагийн газраас хамтран нийслэл хотод үйлдэгдэж буй гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах ажлын хүрээнд “Камержуулалт” аяныг хоёр жил дараалан явуулсан.Тодруулбал, орон сууцны орц, гадна орчин, гэр хорооллын гудамж, нийтийн эзэмшлийн талбай зэрэг газруудыг камержуулж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой өрнөсөн юм.  Энэхүү аян өрнөснөөр гэмт хэргийн гаралт буурсан талаар Нийслэлийн цагдаагийн газрын УСХ-ийн ахлах байцаагч, дэд хурандаа Б.Алтанзулаас тодрууллаа.
Нийт хоёр удаагийн аянаар тус бүр 60 сая төгрөгийн шагналын сантай болзолт уралдааныг зарласан. Аянд иргэд байгууллага, аж ахуй нэгж, СӨХ, хороод маш идэвхтэй оролцсон. Ингэснээр тэрбум төгрөгөөр үнэлэгдэх камер суурилагдсан. Үр дүнгээ өгч гэмт хэргийн гаралт буурсан. Маш их үр дүнгээ өгч байгаа. Үргэлжлүүлэн хийгдэх байх гэж бодож байна.
Энэхүү аяныг улсын хэмжээнд хоёр удаа зохион байгуулсан. Эхний аяны хүрээнд 525 сая төгрөгийн өртөг бүхий 2200 хяналтын камер суурилуулжээ. Харин хоёр дахь аянаар хүрээгээ улам өргөжүүлж явуулснаар 3000 хяналтын камертай болсон байна. Ингэснээр нийслэл хотод үйлдэгдэх гэмт хэргийн гаралт буурч, хэрэгтнийг халуун мөрөөр нь илрүүлэхэд нөлөөлж байгаа ажээ. Үүнийг мөнгөн дүнгээр тооцоход нэг тэрбум төгрөг болж байгаа юм.