Menu
Search
Exact matches only
Search in title
Search in content
Search in comments
Search in excerpt
Filter by Custom Post Type
Shows
Schedule
Posts
Pages
Filter by Genres
ШИВНЭЭ
ЖУДАГ
БОСГО АЛХАЖ ХОЙМОР
ДУЛААХАН ГЭР
ДУГУЙ ШИРЭЭНИЙ БҮСГҮЙЧҮҮД
ЗАЛУУС НӨГӨӨ КАФЕД
БАРИМТАД ЯРИА
БЭРЦЭЦЭГ
СОР ҮНДЭС
БИБЛИЙН ХУУДСААР
ГАЙХАМШИГТ ЕРТӨНЦ
{ "homeurl": "http://www.1045.mn/", "resultstype": "vertical", "resultsposition": "hover", "itemscount": 4, "imagewidth": 70, "imageheight": 70, "resultitemheight": "auto", "showauthor": 0, "showdate": 0, "showdescription": 1, "charcount": 3, "noresultstext": "Үр дүн байхгүй байна!", "didyoumeantext": "Did you mean:", "defaultImage": "http://www.1045.mn/wp-content/plugins/ajax-search-pro/img/default.jpg", "highlight": 0, "highlightwholewords": 1, "openToBlank": 0, "scrollToResults": 0, "resultareaclickable": 1, "autocomplete": { "enabled": 1, "googleOnly": 0, "lang": "en", "mobile": 1 }, "triggerontype": 1, "triggeronclick": 1, "triggeronreturn": 1, "triggerOnFacetChange": 1, "trigger": { "delay": 300, "autocomplete_delay": 310 }, "overridewpdefault": 0, "override_method": "post", "redirectonclick": 0, "redirectClickTo": "results_page", "redirect_on_enter": 0, "redirectEnterTo": "results_page", "redirect_url": "?s={phrase}", "settingsimagepos": "right", "settingsVisible": 0, "hresulthidedesc": "0", "prescontainerheight": "400px", "pshowsubtitle": "0", "pshowdesc": "1", "closeOnDocClick": 1, "iifNoImage": "description", "iiRows": 2, "iiGutter": 5, "iitemsWidth": 200, "iitemsHeight": 200, "iishowOverlay": 1, "iiblurOverlay": 1, "iihideContent": 1, "loaderLocation": "auto", "analytics": 0, "analyticsString": "", "show_more": { "url": "?s={phrase}", "action": "ajax" }, "mobile": { "trigger_on_type": 1, "trigger_on_click": 1, "hide_keyboard": 0 }, "compact": { "enabled": 0, "width": "100%", "closeOnMagnifier": 1, "closeOnDocument": 0, "position": "static", "overlay": 0 }, "animations": { "pc": { "settings": { "anim" : "fadedrop", "dur" : 300 }, "results" : { "anim" : "fadedrop", "dur" : 300 }, "items" : "fadeInDown" }, "mob": { "settings": { "anim" : "fadedrop", "dur" : 300 }, "results" : { "anim" : "fadedrop", "dur" : 300 }, "items" : "voidanim" } }, "autop": { "state": "disabled", "phrase": "", "count": 10 } }
Home

НАНДИН

ГЭР БҮЛИЙН ХӨТӨЛБӨР

Гэр бүл бүхэнд өөрсдийн гэсэн асуудал байдаг. Тэгвэл асуудлын гол нь зөрчилдөө бус харин зөрчлийг хэрхэн шийдвэрлэж байгаадаа тухайн гэр бүлийн аз жаргал, таатай уур амьсгал оршдог. Эрчүүдийн хувьд ажил, мөнгө гэсээр гэр бүлээ гээдэг бол эмэгтэйчүүд гэр бүл, үр хүүхэд гэж явсаар өөрийгөө нэг л мэдэхэд гээсэн байдаг. Үнэндээ гэр бүлээ алдвал эр хүн таны амьдралын утга учир юунд орших вэ? Бас эмэгтэй та өөрийгөө гээвэл жинхэнэ аз жаргалыг хаанаас олно гэж?

Туулах ёстой зовлонгоо багасгая гэвэл бусдаас суралцъя

Оросын дуучин Алсу гэр бүлээ хэрхэн бат бөх байлгах талаарх өгсөн зөвлөгөөнөөс суралцъя.
1. Нөхрөө ялихгүй, аар саар зүйлээр бүү “хөрөөд
2. Хоёр биеэ сонирх
3. Эр нөхөртөө зориулж хоол хий
4. Хоёр биенээ үргэлж дэмж
5. Гэрлэсэн ч гэсэн хоёулхнаа цуг байх цаг гарга
6. Карьер, гэр бүл хоёрын гэр бүлийг л сонго

ЯЛАЛТЫН ЭСРЭГ ЯЛАГДАЛ БИЙ

Гадаадын нэгэн эрдэмтэн дайны дараах жилүүдэд болон өнөө цагийн хүмүүсийн дунд аз жаргалын судалгаа авсан байна. Гэтэл уг нь дайны дараах жилүүдэд аз жаргалын судалгаа бага оноо авч, харин өнөө цагийн иргэд илүү аз жаргалтай байх ёстой адил эсрэгээрээ судалгааны хариу гарчээ. Тэгэхээр дайны дараах амар тайван байдал илүү ихийг хүсэж гонсойх биш харин хажуудаа хэн нэгэнтэй хань ижил үр хүүхэдтэйгээ хамтдаа байвал жаргал гэдгийг ухаарсан он жилүүд байжээ. Харин өнөө цагт дайн дажингүй ч илүү ихийг хүсэж, гэр бүлээрээ элэг бүтэн байгаагаа аз жаргал гэж харахгүй сэтгэлийн хоосролтой байгааг илэрхийлжээ.
Дайны дараах амар тайван байдал нь хүнд аз жаргалыг мэдрүүлдэг. Үүн шиг гэр бүлийн хоёр хэрэлдэж маргалдсан ч маргааны дараах эвлэрэл нь жинхэнэ аз жаргал гэдгийг мэдрүүлдэг байна. Үүний давуу тал нь бие биедээ ямар их хайртай байгаагаа мэдэрдэг.

Эхнэр чинь уурлаад байна уу?

Нөхрийн хайраар дутсан эмэгтэй яг яасан нь мэдэгдэхгүй уурлаад л байдаг. “Чи яагаад уурлаад байгаа юм бэ” гэж асуувал “Яагаа ч үгүй” гэж хариулдаг. Тиймээс эрчүүд эхнэр чинь ууртай байвал яг юунаас болж уурласанд анхаарал тавих биш харин “Миний хайраар дутсан байна” гэж автоматаар онош тавиарай. Нөхрөөс ирэх хайр халамжаар дүүрэн эмэгтэй Үргэлж инээж уурлах орон зай сэтгэлд нь үгүй.

Хичнээн их ажилтай байлаа ч гэсэн чухал гэсэн зүйлдээ хүн цаг зав гаргаж чаддаг

Та ажлын хойноос улайран зүтгэхдээ амьдралын утга учир болсон гэр бүл, анд нөхөд, хамаатан садныхаа нандин харилцааг харанхуй өрөөнд хийчихсэн яваа юм биш биз. Завгүй гэсэн нэрийдлээр эргэн тойрон дахь харилцаа холбоогоо тасалж, өөрөө өөрийгөө тусгаарласаар л байх уу. Хичнээн их ажилтай байсан ч гэсэн чухал хүмүүстээ цаг зав заавал гаргаарай.

Үг сайтай бүсгүйн амьдрал нь сайхан Үйлс сайтай эрийн удам нь сайхан

Бүсгүй хүн үг сайтай байна гэдэг юу гэсэн үг вэ? Монголчууд амны бэлгээс ашдын бэлэг гэдэг. Үг сайтай байснаар нөхрийн үйлсэд сайнаар нөлөөлдөг юм байна. Асуудал бэрхшээл тулгарахад амнаасаа хараал унагаж бүтэлгүй үйлсгүйгээр нь үр хүүхэд хань ижлээ дуудах үед нөхөр болоод үр хүүхдэдээ бүтэлгүй байдлыг тунхагладаг юм байна.
Эр хүн үйлс сайтаа байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Эх хүн хүүхдээ үгээрээ сургамжилдаг бол аавынхаа үйлсийг дуурайдаг юм байна. Тиймээс үглэж биш үлгэрлэж заах увидас аав хүнд байдаг байна.
Өтлөхийн цагт үр хүүхдийнхээ сайн сайхан явааг харах эцэг эхчүүдийн хамгийн дээд жаргал биз ээ. Тиймээс 
ЭЭЖҮҮД ҮГЭЭРЭЭ ГЭР БҮЛЭЭ ЕРӨӨЖ, ААВУУД ҮЙЛСЭЭРЭЭ УДАМ ЗАЯАГАА ЕРӨӨЖ АМЬДАРЦГААЯ.

Сэтгэлийг нь эзэмдвэл бие нь хаа холдох вэ?

Эхнэрүүд нөхөртэйгөө хамт байхыг хүсдэг бол, нөхрүүд эхнэрээ гэртээ л байвал сэтгэл нь амар тайван байх юм шиг санагддаг. Тэгвэл эхнэр нөхөр хоёр бие биеэ хянаж цагдаж хүчээр хажуудаа байлгах биш харин сэтгэл зүрхийг нь татах эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн сэтгэл зүйн хэрэгцээгээ мэдэж байх хэрэгтэй.

Эрэгтэй хүний хэрэгцээ:

  • Хүндэтгэл
  • Өөрийн гэсэн орон зайтай байх
  • Магтаал
  • Бишрэл

Эмэгтэй хүний хэрэгцээ:

  • Эмэгтэй хүн гэдгээ мэдрэх
  • Хамт байх
  • Урмын үг
  • Хайрлагдах

НАНДИН ХӨТӨЛБӨРИЙН
УРАН БҮТЭЭЛЧИД

Р.ОЮУНДАРЬ
Ш.БАТБАЯР

ХОЛБООТОЙ ХӨТӨЛБӨР НЭВТРҮҮЛГҮҮД

Туслах цэс
by