Menu
Search
Exact matches only
Search in title
Search in content
Search in comments
Search in excerpt
Filter by Custom Post Type
Shows
Schedule
Posts
Pages
Filter by Genres
ШИВНЭЭ
ЖУДАГ
БОСГО АЛХАЖ ХОЙМОР
ДУЛААХАН ГЭР
ДУГУЙ ШИРЭЭНИЙ БҮСГҮЙЧҮҮД
ЗАЛУУС НӨГӨӨ КАФЕД
БАРИМТАД ЯРИА
БЭРЦЭЦЭГ
СОР ҮНДЭС
БИБЛИЙН ХУУДСААР
ГАЙХАМШИГТ ЕРТӨНЦ
{ "homeurl": "http://www.1045.mn/", "resultstype": "vertical", "resultsposition": "hover", "itemscount": 4, "imagewidth": 70, "imageheight": 70, "resultitemheight": "auto", "showauthor": 0, "showdate": 0, "showdescription": 1, "charcount": 3, "noresultstext": "Үр дүн байхгүй байна!", "didyoumeantext": "Did you mean:", "defaultImage": "http://www.1045.mn/wp-content/plugins/ajax-search-pro/img/default.jpg", "highlight": 0, "highlightwholewords": 1, "openToBlank": 0, "scrollToResults": 0, "resultareaclickable": 1, "autocomplete": { "enabled": 1, "googleOnly": 0, "lang": "en", "mobile": 1 }, "triggerontype": 1, "triggeronclick": 1, "triggeronreturn": 1, "triggerOnFacetChange": 1, "trigger": { "delay": 300, "autocomplete_delay": 310 }, "overridewpdefault": 0, "override_method": "post", "redirectonclick": 0, "redirectClickTo": "results_page", "redirect_on_enter": 0, "redirectEnterTo": "results_page", "redirect_url": "?s={phrase}", "settingsimagepos": "right", "settingsVisible": 0, "hresulthidedesc": "0", "prescontainerheight": "400px", "pshowsubtitle": "0", "pshowdesc": "1", "closeOnDocClick": 1, "iifNoImage": "description", "iiRows": 2, "iiGutter": 5, "iitemsWidth": 200, "iitemsHeight": 200, "iishowOverlay": 1, "iiblurOverlay": 1, "iihideContent": 1, "loaderLocation": "auto", "analytics": 0, "analyticsString": "", "show_more": { "url": "?s={phrase}", "action": "ajax" }, "mobile": { "trigger_on_type": 1, "trigger_on_click": 1, "hide_keyboard": 0 }, "compact": { "enabled": 0, "width": "100%", "closeOnMagnifier": 1, "closeOnDocument": 0, "position": "static", "overlay": 0 }, "animations": { "pc": { "settings": { "anim" : "fadedrop", "dur" : 300 }, "results" : { "anim" : "fadedrop", "dur" : 300 }, "items" : "fadeInDown" }, "mob": { "settings": { "anim" : "fadedrop", "dur" : 300 }, "results" : { "anim" : "fadedrop", "dur" : 300 }, "items" : "voidanim" } }, "autop": { "state": "disabled", "phrase": "", "count": 10 } }
Home

ЖУДАГ

ЖУДАГ

МОНГОЛ ЭР ХҮН ТАНД ЗОРИУЛАВ

ААВЫН ТҮШИГ

ЗОЧИН: “Аавын сургууль” ТББ-ын лектор багш Г.Отгонбаатар
Ааваа гэж дуудуулах эрхэм та өөрийн удам угсаагаа хамгаалах Зангуу нь билээ. Учир юун гэвээс хүчтэй, сайн зангуутай хөлөг онгоц далайн шуурга, эрчит давалгааны алин байсан ч зангуугаа бат буулгасан цагт аюул ослоос бүрэн хамгаалж чаддаг шүү дээ. Зангуу гэдэг энэ эд бэхжүүлэх, батжуулах, зогсох, амрах гэсэн 3 утгаар англи хэлнээс орчуулагддаг. Тэгэхээр аав хүний түшиг гэдэг муу муухай зүйлсийг таслан зогсоож, тэднийгээ хамгаалж, гэр бүлийнхээ харилцааг бат бөх, эерэг сайн болгох Бат Түшиг нь билээ.

ЭР НӨХРӨӨ ТУСЛАН ДЭМЖИХ

Эр нөхрийнхөө ажил үйлсийг баясан дэмжиж, хуудуугүй шударга зан чанарт нь талархаж, хайртынхаа баяр гуниг зовлон жаргалыг хуваалцаж, харилцаад сурчихвал гэргий та үүрдийн ганц үнэнч ханьтайгаа хорвоог саадгүй туулах болно.

ХУВЬ ХҮНИЙ УХАМСАР

Ухамсарын агуулга нь хүрээлэн байгаа бодит байдал, материаллаг үндэс нь хүний тархи, харин түүний салшгүй үндсэн хэсэг нь сэтгэлийн хөдөлгөөн, танин мэдэхүй, харилцаа юм. Ингээд бодохоор эр хүн та өөрийнхөө ухамсарыг хязгаарлан барьж, хазаарлан торгоох хэрэгтэй. Хэрвээ та жудагтай жинхэнэ Монгол эр хүн байхыг хүсвэл өөрийнхөө хувь хүний ухамсарыг жолоодон, залж чиглүүлж, бусдад зөв үлгэр дууриал болох учиртай юм шүү.

Аавын хайр

“Намайг 14 настай байхад аав маань тун хатуу чанга, хэцүү хүн шиг санагддаг байж билээ. Харин би 21 нас хүрсэн хойноо өнгөрсөн 7 жилийн хугацаанд тэр надад ямар их зүйл сургасныг ухаарсан гэж” Америкийн алдартай зохиолч Марк Твен нэгэнтээ өгүүлсэн байдаг. Олон эр дотроо нурж үр хүүхдээ халуун зрх сэтгэлээр хайрлаж хатуужуулдаг ажээ. Тэр тусмаа Монгол аав нар амь амьдралынхаа үндсийг бат бөх гэгч нь суулгаж үр жимстэй, өгөөжтэй сайхан мод болгохын тулд хайраа дотроо, халаа гаднаа илэрхийлдэг билээ. Харин хайр нь дотроо, хал нь гаднаа байх уу? Ааваасаа хүүхэд байхдаа ямар хайрыг авч өссөн. Өөрөө үр хүүхэддээ Аавын хайрыг хэрхэн өгч байгаа тухай эрчүүд дурсамж, өөрийн аргаасаа хуваалцсан бол Монголын мэргэжлийн Нийгмийн Ажилтны Нийгэмлэгийн захирал Б.Сүх-Очир аав хүн үр хүүхдээ хэрхэн хайрлах тухай зөвлөсөн юм.

ЭР НӨХӨРТ ҮЗҮҮЛЭХ ХҮНДЛЭЛ

Эр хүнд амьдрах урам зориг, итгэл найдвар, утга учрыг өгч байдаг нэгэн чухал хүн бол гэргий нь юм. Учир нь Бурхан эр хүний нэг л яснаас эмэгтэй хүнийг урласан. Эр нөхрийнхөө амийг хамгаалдаг тэр л ясыг сонгосон гэсэн үг. Энэ бол түүний зүрх болон амьсгалах уушгийг нь хамгаалж, туслан түшиж байдаг хавирганы яс…

Монгол эрчүүдэд асар их сэтгэлийн тэнхээ, мэргэн ухаан, хөдөлмөрлөх хүч чадал, амьдралаа цаашлаад улс эх орноо залж жолоодох нөөц боломж бий. Гэхдээ нийгмийн элдэв сөрөг үзэгдэл, гэр бүлийн байдал, бусадтай харилцах харилцаанаасаа болоод өөрийн үнэлэмж үнэ цэнийг алдсаар байна. Тэгвэл монгол эрчүүд уруудан доройтох ёсгүй. Асуудал үүсэхээр архи ууж, хэн нэгнийг буруутган явах нь зөв гарц шийдэл биш юм. Харин асуудлыг өөр өнцгөөс харж, эергээр шийдэж болдог гэдгийг тэд олж харах нь чухал. Эр хүн бүр удирдагч, амьдралыг жолоодогч нэгэн мөн. Тиймээс тэдний гарт хүч тэнхээ, тэргүүнд нь ухаан эрх мэдлийн титмийг өмсгөсөн. Дэлхий дээрх бүхнийг захирч, өсгөн үржүүлж, өнөр өтгөн болгох ерөөл зөвхөн эрчүүдэд л өгөгдсөн бэлэг юм.

Нэвтрүүлгийн шинэ дугаар
Даваа гарагт 12:40, 16:40, 22:40
Давталтын дугаар
Лхагва гарагт 12:40, 16:40, 22:40
Баасан гарагт 12:40, 16:40, 22:40

НЭВТРҮҮЛГИЙН УРАН БҮТЭЭЛЧИД

200x200 Amaraa

СЭТГҮҮЛЧ

Нармандахын АМАРСАНАА

200X200 Miga

ЕРӨНХИЙ РЕДАКТОР

Хишигжаргалын МЯГМАРСҮРЭН

200x200 Baysaa

СЭТГҮҮЛЧ

Бямбажавын БАЯСГАЛАН

200x200 Jagaa

НАЙРУУЛАГЧ

Баатарын ЭНХЖАРГАЛ

ТАНД САНАЛ БОЛГОХ НЭВТРҮҮЛГҮҮД

Туслах цэс
by