Menu
Search
Exact matches only
Search in title
Search in content
Search in comments
Search in excerpt
Filter by Custom Post Type
Shows
Schedule
Posts
Pages
Filter by Genres
ШИВНЭЭ
ЖУДАГ
БОСГО АЛХАЖ ХОЙМОР
ДУЛААХАН ГЭР
ДУГУЙ ШИРЭЭНИЙ БҮСГҮЙЧҮҮД
ЗАЛУУС НӨГӨӨ КАФЕД
БАРИМТАД ЯРИА
БЭРЦЭЦЭГ
СОР ҮНДЭС
БИБЛИЙН ХУУДСААР
ГАЙХАМШИГТ ЕРТӨНЦ
{ "homeurl": "http://www.1045.mn/", "resultstype": "vertical", "resultsposition": "hover", "itemscount": 4, "imagewidth": 70, "imageheight": 70, "resultitemheight": "auto", "showauthor": 0, "showdate": 0, "showdescription": 1, "charcount": 3, "noresultstext": "Үр дүн байхгүй байна!", "didyoumeantext": "Did you mean:", "defaultImage": "http://www.1045.mn/wp-content/plugins/ajax-search-pro/img/default.jpg", "highlight": 0, "highlightwholewords": 1, "openToBlank": 0, "scrollToResults": 0, "resultareaclickable": 1, "autocomplete": { "enabled": 1, "googleOnly": 0, "lang": "en", "mobile": 1 }, "triggerontype": 1, "triggeronclick": 1, "triggeronreturn": 1, "triggerOnFacetChange": 1, "trigger": { "delay": 300, "autocomplete_delay": 310 }, "overridewpdefault": 0, "override_method": "post", "redirectonclick": 0, "redirectClickTo": "results_page", "redirect_on_enter": 0, "redirectEnterTo": "results_page", "redirect_url": "?s={phrase}", "settingsimagepos": "right", "settingsVisible": 0, "hresulthidedesc": "0", "prescontainerheight": "400px", "pshowsubtitle": "0", "pshowdesc": "1", "closeOnDocClick": 1, "iifNoImage": "description", "iiRows": 2, "iiGutter": 5, "iitemsWidth": 200, "iitemsHeight": 200, "iishowOverlay": 1, "iiblurOverlay": 1, "iihideContent": 1, "loaderLocation": "auto", "analytics": 0, "analyticsString": "", "show_more": { "url": "?s={phrase}", "action": "ajax" }, "mobile": { "trigger_on_type": 1, "trigger_on_click": 1, "hide_keyboard": 0 }, "compact": { "enabled": 0, "width": "100%", "closeOnMagnifier": 1, "closeOnDocument": 0, "position": "static", "overlay": 0 }, "animations": { "pc": { "settings": { "anim" : "fadedrop", "dur" : 300 }, "results" : { "anim" : "fadedrop", "dur" : 300 }, "items" : "fadeInDown" }, "mob": { "settings": { "anim" : "fadedrop", "dur" : 300 }, "results" : { "anim" : "fadedrop", "dur" : 300 }, "items" : "voidanim" } }, "autop": { "state": "disabled", "phrase": "", "count": 10 } }
Home

АМЬДРАЛ ГАЙХАЛТАЙ

930 ШОУНЫ
"АМЬДРАЛ ГАЙХАЛТАЙ ХЭВЭЭРЭЭ" БУЛАНД
ХОЛБОГДСОН СОНСОГЧДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХҮҮД

Хайрыг түгээгчид

Амьдрал үнэхээр гайхалтай. Би сая хүүхдийн талаар сонслоо л доо. Эрэгтэй хүүхэд илүү ээждээ ойр. Харин охид бол байнга л аав. Миний хайртай ааваа, гээд л бүүр аавыгаа шүтчихсэн. Намайг хажууд нь ч суулгахгүй. Одоо 6 настай. Манай хүү бол өсвөр насных. Нэг их зүйл ярьдаггүй ч Ээждээ их ойр байдаг. Би нэг удаа санаандгүйгээр хүүгийнхээ мессэнжэрт ороод мессэжийг нь харчихсан юмаа. Найз охинтой юм шиг байгаан. Нэг охинтой чатлажээ. Тэр охин би хөөрхөн үү? муухай юу? гээд хүүгээс минь асуучихаж тэгсэн хүү минь “ Миний ээж хамгийн хөөрхөн нь” гэсэн байсан. Тэгсэн охин би хөөрхөн юмуу? муухай юмуу? чи шууд хэлчихээч ээ гэсэн байсан. Тэгсэн хүү минь Манай ээж хамгийн хөөрхөн гэж боддог. Гэхдээ чич  бас хөөрхөн гэсэн байсан.  Тэгэхээр манай хүүгийн хувьд ээж нь хамгийн 1-р т ороод маш их баярласан. Хүү, охин 2 тоо ингээд хуваагдчихдаг юм байна. Манай охин намайг “Чи манай аав руу битгий ширтээд бай” гэдэг.

            Хүүхдүүд ийм л хөөрхөн. Амьдралд хайрыг түгээгчид бол тэд.

БУРМААР ТЭТГЭХЭЭР УРМААР ТЭТГЭ

Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэдэг. Хүмүүн бид бие биенийхээ зүрх сэтгэлд аз жаргалын оч гялалзуулах ийм л урмын үгсээр баялаг байвал гайхалтай сайхан түүхүүд илүү олон бичигдэх бизээ. Учир нь хүн бүр урам хайрласан гэгээлэг үгсээр тэтгүүлэх дуртай байдаг билээ. Үүнийг илэрхийлэх энгийн нэгэн жишээ бол: Аав ээждээ магтуулсан бяцхан жаал хичнээн их баяр хөөр болдгийг бид бүгд мэднэ. Тиймээс “Харамгүй сэтгэлтэн дэвжин дээшилдэг. Бусдыг тэнхрүүлэгч өөрөө тэнхрэх болно” гэсэн сайхан үгээр эрхэм таныг ерөөгөөд урмаар тэтгэсэн гайхалтай түүхийг танд хүргэе.

СҮНСТЭЙ ЗУРАГ

Санаанд тодхон үлдэх дурсамжуудыг бичиглэн үлдээсэн байдаг оюутан ахуй цаг хүмүүн бидний амьдралын гайхалтай торгон мөчүүдийг бичин үлдээдэг нь гайхалтай. Хамтдаа нэгэн ширээнд тохой залган сууж төлөвшихийн зэрэгцээ хайр дурлалын суманд оногдон сэтгэл зүрхний дуудлагаар хувь заяагаа түших гээд баяр гуниг, зовлон жаргал бүгд дүүрээстэй. Эндээс л бид хэн болохоо таньж ирээдүйгээ зурагладаг. Тийм гайхалтай хийгээд хөгжилтэй дурсамжаа  Удвал бүсгүй манай сонсогчидтой хуваалцсан юм. Та ч бас сонсож амьдралын аз жаргалыг мэдрээрэй.   

САЙХАН СЭТГЭЛИЙН ҮЗҮҮРТ ШАР ТОС

Хүмүүсээ бие биендээ урам хайрла.
Хүсэл зориг бадраах халуун дулаан үг хайрла
гэсэн яруу найргийн ийм л сайхан мөртүүд “Амьдрал гайхалтай хэвээрээ” буланд холбогдсон Туяа бүсгүйд яг тохирох ажээ. Хүний сайхан сэтгэлийг мэдэрч чаддаг. Бусдыг тийм л нүдээр олж хардаг байна гэдэг авъяас чадвар бишээ. Гагцхүү амьдралд хайртай нэгний хийж чадах зүйл юм. Ийм соньхон, тийм гайхалтай түүхийг та эндээс сонсоорой.

ТАЛАРХАХ СЭТГЭЛ

Хүн юуг тарина түүнийгээ хураадаг гэдэг. Таны л төлөө гэсэн хэн нэгний  тусад  талархах сэтгэлтэй байна гэдэг бас л нэг сайхан чанар шүү. Талархлаар дүүрэн зүрх бол жаргалтай зүрх. Таныг баяр хөөр, аз жаргалаар бялхуулж байдаг хүн бүрт талархлаа заавал илэрхийлж байгаарай.

Магадгүй таны анзааралгүй орхисон, тэвчилгүй хаясан, чухалд тооцоогүй өнгөрөөсөн нэг зүйл “Амьдрал ямар гайхалтай юм бэ!” гэх бодол байж болох юм. Хэн нэгэнд энгийн юм шиг атлаа харин хэн нэгний хувьд амьдралынх нь гэгээн мөр, нандин дурсамж, эрхэм сургамж болж чадсан тийм л гайхалтай, хамгийн үнэ цэнэтэй яриаг танд дуулгая.

ДАВТАЛТЫН ДУГААР
Мягмар гараг 17:40, 22:40
Пүрэв гараг 10:40, 17:40, 22:40

НЭВТРҮҮЛГИЙН УРАН БҮТЭЭЛЧИД

Oogii ah

ХӨТЛӨГЧ

Гочоогийн ОТГОНБААТАР

baagii

НАЙРУУЛАГЧ

Шаравжамцийн БАТБАЯР

ТАНД САНАЛ БОЛГОХ НЭВТРҮҮЛГҮҮД

Туслах цэс
by