Menu
Search
Exact matches only
Search in title
Search in content
Search in comments
Search in excerpt
Filter by Custom Post Type
Shows
Schedule
Posts
Pages
Filter by Genres
ШИВНЭЭ
ЖУДАГ
БОСГО АЛХАЖ ХОЙМОР
ДУЛААХАН ГЭР
ДУГУЙ ШИРЭЭНИЙ БҮСГҮЙЧҮҮД
ЗАЛУУС НӨГӨӨ КАФЕД
БАРИМТАД ЯРИА
БЭРЦЭЦЭГ
СОР ҮНДЭС
БИБЛИЙН ХУУДСААР
ГАЙХАМШИГТ ЕРТӨНЦ
{ "homeurl": "http://www.1045.mn/", "resultstype": "vertical", "resultsposition": "hover", "itemscount": 4, "imagewidth": 70, "imageheight": 70, "resultitemheight": "auto", "showauthor": 0, "showdate": 0, "showdescription": 1, "charcount": 3, "noresultstext": "Үр дүн байхгүй байна!", "didyoumeantext": "Did you mean:", "defaultImage": "http://www.1045.mn/wp-content/plugins/ajax-search-pro/img/default.jpg", "highlight": 0, "highlightwholewords": 1, "openToBlank": 0, "scrollToResults": 0, "resultareaclickable": 1, "autocomplete": { "enabled": 1, "googleOnly": 0, "lang": "en", "mobile": 1 }, "triggerontype": 1, "triggeronclick": 1, "triggeronreturn": 1, "triggerOnFacetChange": 1, "trigger": { "delay": 300, "autocomplete_delay": 310 }, "overridewpdefault": 0, "override_method": "post", "redirectonclick": 0, "redirectClickTo": "results_page", "redirect_on_enter": 0, "redirectEnterTo": "results_page", "redirect_url": "?s={phrase}", "settingsimagepos": "right", "settingsVisible": 0, "hresulthidedesc": "0", "prescontainerheight": "400px", "pshowsubtitle": "0", "pshowdesc": "1", "closeOnDocClick": 1, "iifNoImage": "description", "iiRows": 2, "iiGutter": 5, "iitemsWidth": 200, "iitemsHeight": 200, "iishowOverlay": 1, "iiblurOverlay": 1, "iihideContent": 1, "loaderLocation": "auto", "analytics": 0, "analyticsString": "", "show_more": { "url": "?s={phrase}", "action": "ajax" }, "mobile": { "trigger_on_type": 1, "trigger_on_click": 1, "hide_keyboard": 0 }, "compact": { "enabled": 0, "width": "100%", "closeOnMagnifier": 1, "closeOnDocument": 0, "position": "static", "overlay": 0 }, "animations": { "pc": { "settings": { "anim" : "fadedrop", "dur" : 300 }, "results" : { "anim" : "fadedrop", "dur" : 300 }, "items" : "fadeInDown" }, "mob": { "settings": { "anim" : "fadedrop", "dur" : 300 }, "results" : { "anim" : "fadedrop", "dur" : 300 }, "items" : "voidanim" } }, "autop": { "state": "disabled", "phrase": "", "count": 10 } }
Home

АМЬДРАЛД БЭЛЭН

ӨСВӨРИЙН ХӨГЖЛИЙН УУЛЗАЛТ

БИЕИЙН ХЭЛЭМЖ

Зочин: 14-15 настнууд, “Сэтгэлийн Учиг” Институтын сэтгэл зүйч О.Гэрлээ

Биеийн хэлэмжийг бид өдөр тутамдаа ашиглаж байдаг. Үг яриагаар өөрийгөө илэрхийлэхийн зэрэгцээ биеийн хэлэмж, дууны өнгө, царайны хувирал гээд их олон илэрхийлэмжээр өөрийгөө тодотгодог. Заримдаа сэтгэл санаагаа өмсөж байгаа хувцсаараа ч илэрхийлдэг. Сэтгэл санаа таагүй байвал бараан хар хувцас өмсөх зэргээр өөрийнхээ сэтгэл мэдрэмжийг илэрхийлдэг. Тэгэхээр ойр дотны хэн нэгнээ илүү ойлгож мэдэхийг хүсвэл тэднийхээ биеийн хэлэмж, байгаа байдлыг нь сайн анзаараарай. Ингэснээр харилцаанд бие биенээ илүү сайн ойлгохын тулд бусдын биеийн хэлэмжийг харж ойлгож сурах нь чухал юм. Энэ тухай “Амьдралд бэлэн” өсвөрийн хөгжлийн клубын хүүхдүүд суралцлаа.

БУСДЫГ АНХААРАЛТАЙ СОНСОХ

Зочин: 14-15 настнууд, “Сэтгэлийн Учиг” Институтын сэтгэл зүйч Б.Хоролсүрэн

Бусдыг анхааралтай сонсоно гэдэг хүний маш чухал, сайн зан чанарын нэг. Бид заримдаа хэн нэгний яриаг үл тоомсорлон өнгөрдөг бол заримдаа сонссон царай гаргадаг. Гэтэл аав ээж, ах дүү, багш, чиний төлөө сайныг хүсэгч хэн нэгний зөв үгсийг чихнийхээ хажуугаар өнгөрөөчихсөн бол үнэхээр хайран. Тэгэхээр  өсвөрийнхөн битгий хэл хүн бүрт байх ёстой сайн зан чанарын нэг нь “Бусдыг анхааралтай сонсох” юм. Тиймээс “Амьдралд бэлэн” өсвөрийн хөгжлийн клубынхэнтэйгээ бид энэ сэдвээр заавал ярилцдаг. Энэ тухай та “Амьдралд бэлэн” 44 дэхь тэмдэглэлээс та сонсоорой.

МЭРГЭЖИЛ &ТЕМПРАМЕНТ

Зочин: 14-15 настнууд, “Сэтгэлийн Учиг” Институтын сэтгэл зүйч О.Гэрэлээ

Өмнөх сургалтаар бид хамтдаа өөрийн темпраментаа мэдснээр мэргэжил сонгох нь чухлыг ойлгосон. Харин энэ удаад сонгосон мэргэжлийнхээ ирээдүйг төсөөлөн бодох, хийж турших ажилд орцгоосон юм. Тэр юу вэ? гэвэл сонгосон мэргэжлээ ирээдүйгээс харах. Одоо 14,15 тай хүүхдүүд байгаа хэдий ч 30 насны өндөрлөг дээрээс хэн болсон, мэргэжлээрээ ямар амжилт үзүүлсэн, одоо хаана ямар ажил э рхэлж байгаа гээд 2,2 –оороо болж бие биендээ ярьж өгсөн юм. Тэгээд дараа нь зөвхөн өөртөө хандан 5 цаасан дээр Ирээдүйн төлөвлөгөөгөө буулгалаа. Энд ямар ажилтай болсон байх, хаашаа явж сурах, хэзээ гэр бүлтэй болох… гээд маш олон зүйлийг үечлэн төлөвлөлөө. Мэргэжлийнхээ ирээдүйг хэрхэн зураглаж, төсөөлж, туршиж болохыг та “Амьдралд бэлэн” 43 дахь тэмдэглэлээс сонсоорой.

МЭРГЭЖИЛ &ТЕМПРАМЕНТ

Зочин: 14-15 настнууд, “Сэтгэлийн Учиг” Институтын сэтгэл зүйч Б.Хоролсүрэн

Холирик буюу манлайлагч, Сангвиник буюу санаачлагч, Флегматик буюу тогтвортой, Меланхолик буюу уйгагүй гэсэн дөрвөн төрөлд хүний зан араншингийн онцлог хуваагддаг гэхээр тун сонирхолтой. Гэхдээ хүнд 1 л чанар нь байхгүй. Эдгээр нь хосолж байдаг ажээ. Аав ээжүүд бид хүүхдүүдээ 1 айлын хүүхэд байж бүгд өөр араншинтай гэж ярьдаг. Энэ нь тэдний темпраменттай холбоотой юм. Тэгэхээр аав ээж бүр хүүхдийнхээ темпраментийг маш сайн мэдснээр ирээдүйд мэргэжлээ сонгоход нь бас зан араншингийнхаа сул талыг хэрхэн өсгөж хөгжүүлж болоход нь туслах боломжтой ажээ. Энэ тухай та “Амьдралд бэлэн” 42 дахь тэмдэглэлээс сонсоорой.

ЧӨЛӨӨТ ЦАГ ГЭЖ ЗҮГЭЭР Л СУЛ ЦАГ УУ?

Зочин: 14-15 настнууд, “Сэтгэлийн Учиг” Институтын сэтгэл зүйч О.Гэрлээ

Чөлөөт цаг бол бидэнд олдож байгаа маш том боломж. Юу хийж үзмээр байна, юу сурмаар байна, ямар дурсамжуудыг бүтээмээр байна тийм л эрхэм хувийн орон зайг өгдөг цаг. Тэгэхээр хий хоосон өнгөрүүлэх биш өөрийгөө хөгжүүлэх, өсөж төлөвшихөд цагаа зөв хуваарилж сурах хэрэгтэй. Өчигдрийн цаг өчигдөртөө өнгөрдөг. Тиймээс яг өнөөдөр гаргасан чөлөөт цагийн төлөвлөгөөгөө өнөөдрөөс хэрэгжүүлж, ухамсартай хариуцлагатайгаар цагаа зарцуулаарай. Харин аав ээжүүдийн хувьд хүүхдийнхээ ирээдүйн төлөө өгч байгаа цагаа ч үнэ цэнэтэй байлгаж, тэр дундаа хүүхэдтэйгээ харилцах, дэмжин туслах амьд цагийг заавал гаргаарай. Энэ тухай хүүхдүүд юу сурсныг “Амьдралд бэлэн” сэтгүүлчийн тэмдэглэл танд хүргэнэ.

Сэтгэл зүйн боловсрол олгох “Амьдралын учиг” нэвтрүүлэг Өсвөр үеийн сэтгэлзүйн боловсролыг дэмжих 24 цуврал радио нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байгаа. Энэ цувралын хүрээнд Өсвөр үеийнхэнд дэмжлэг үзүүлэх зорилгоор Гэр бүл, Сэтгэл Зүйн боловсролын “Сэтгэлийн Учиг” Институттэй хамтран “АМЬДРАЛД БЭЛЭН” өсвөрийн хөгжлийн бүлгийг эхлүүлсэн. Энэхүү бүлгийн уулзалтын сэтгүүлчийн тэмдэглэлээс танд хүргэж байна.

Нэвтрүүлгийн шинэ дугаар
Даваа гарагт 17:40
Давталтын дугаар
Даваа гарагт 20:10
Лхагва гарагт 17:40 20:10
Баасан гарагт 17:40 20:10

НЭВТРҮҮЛГИЙН УРАН БҮТЭЭЛЧИД

200x200 Baysaa

СЭТГҮҮЛЧ

Бямбажавын БАЯСГАЛАН

gerlee

СЭТГЭЛЗҮЙЧ

Отгонбаяр ГЭРЛЭЭ

horloo

СЭТГЭЛЗҮЙЧ

Баянмандал ХОРОЛСҮРЭН

Туслах цэс
by