Menu
Search
Exact matches only
Search in title
Search in content
Search in comments
Search in excerpt
Filter by Custom Post Type
Shows
Schedule
Posts
Pages
Filter by Genres
ШИВНЭЭ
ЖУДАГ
БОСГО АЛХАЖ ХОЙМОР
ДУЛААХАН ГЭР
ДУГУЙ ШИРЭЭНИЙ БҮСГҮЙЧҮҮД
ЗАЛУУС НӨГӨӨ КАФЕД
БАРИМТАД ЯРИА
БЭРЦЭЦЭГ
СОР ҮНДЭС
БИБЛИЙН ХУУДСААР
ГАЙХАМШИГТ ЕРТӨНЦ
{ "homeurl": "http://www.1045.mn/", "resultstype": "vertical", "resultsposition": "hover", "itemscount": 4, "imagewidth": 70, "imageheight": 70, "resultitemheight": "auto", "showauthor": 0, "showdate": 0, "showdescription": 1, "charcount": 3, "noresultstext": "Үр дүн байхгүй байна!", "didyoumeantext": "Did you mean:", "defaultImage": "http://www.1045.mn/wp-content/plugins/ajax-search-pro/img/default.jpg", "highlight": 0, "highlightwholewords": 1, "openToBlank": 0, "scrollToResults": 0, "resultareaclickable": 1, "autocomplete": { "enabled": 1, "googleOnly": 0, "lang": "en", "mobile": 1 }, "triggerontype": 1, "triggeronclick": 1, "triggeronreturn": 1, "triggerOnFacetChange": 1, "trigger": { "delay": 300, "autocomplete_delay": 310 }, "overridewpdefault": 0, "override_method": "post", "redirectonclick": 0, "redirectClickTo": "results_page", "redirect_on_enter": 0, "redirectEnterTo": "results_page", "redirect_url": "?s={phrase}", "settingsimagepos": "right", "settingsVisible": 0, "hresulthidedesc": "0", "prescontainerheight": "400px", "pshowsubtitle": "0", "pshowdesc": "1", "closeOnDocClick": 1, "iifNoImage": "description", "iiRows": 2, "iiGutter": 5, "iitemsWidth": 200, "iitemsHeight": 200, "iishowOverlay": 1, "iiblurOverlay": 1, "iihideContent": 1, "loaderLocation": "auto", "analytics": 0, "analyticsString": "", "show_more": { "url": "?s={phrase}", "action": "ajax" }, "mobile": { "trigger_on_type": 1, "trigger_on_click": 1, "hide_keyboard": 0 }, "compact": { "enabled": 0, "width": "100%", "closeOnMagnifier": 1, "closeOnDocument": 0, "position": "static", "overlay": 0 }, "animations": { "pc": { "settings": { "anim" : "fadedrop", "dur" : 300 }, "results" : { "anim" : "fadedrop", "dur" : 300 }, "items" : "fadeInDown" }, "mob": { "settings": { "anim" : "fadedrop", "dur" : 300 }, "results" : { "anim" : "fadedrop", "dur" : 300 }, "items" : "voidanim" } }, "autop": { "state": "disabled", "phrase": "", "count": 10 } }
Home

ДУЛААХАН ГЭР

ГЭР БҮЛИЙН РАДИО ФМ104.5
"МОНГОЛ ААВ" ТӨСӨЛ

Нэг нь оюутан, нэг нь багш байхдаа анх бие биенээ олж харж танилцсан хосууд олон  байдаг. Энэ өрх гэрийн тэргүүн Оджаргал. Тухайн үед Дэлхийн Зөн ОУБ-д ажилладаг байлаа. Тухайн байгууллага орон нутгийн гэр бүлүүд рүү чиглэн ажиллахаар болж орон нутгийн төслийн ажилтнууд бэлтгэх болжээ. Тэдэн дунд тэрээр багтсан байна. Тиймээс Нийгмийн ажилтны ангийн 1 жилийн сургалтанд хамрагдахаар Багшийн их сургуулийн оюутан болоход ирээдүйн эхнэр нь Нийгмийн ажлын багш байж таарчээ. Харин гэргий Нямсүрэнгийнх нь хувьд түүний ирээдүйн нөхөр Одгэрэл анхандаа их хэцүү оюутан байж. Байнга л янз бүрийн асуулт асууна. Өгсөн мэдээллийг байгаагаар нь хүлээж авахгүй, илүү олон талаас нь харахыг хичээдэг сониуч оюутан байж. Эхэндээ асуултаас нь зүрхшээж тэдний ангид хичээл орохдоо илүү сайн бэлдсэн ч барьц алдах үе заримдаа гардаг байлаа. Ийн багш шавь, ижил ажил мэргэжлээрээ холбогдсон хоёр хожим нь гэр бүл болж Монгол Улсад , гэр бүлүүдэд тулгарч байгаа асуудлуудыг өөрсөддөө байгаа зүйл дээр тулгуурлан хэрхэн шийдэв ьэ? Гэдэг томоос том шүхрийн дор нэгджээ.  Одоо энэ гэр бүлийн өрхийн тэргүүн Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгч, Азийн Хөгжлийн Банкны Гэр хорооллыг барилгажуулах, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн дэд зохицуулагч. Харин гэргий нь Дэлхийн Банкны Улаанбаатар хотын төслийг удирдах нэгж Цэвэр агаар төслийн олон нийт хариуцсан мэргэжилтэн хийж байна. Гэр бүл болоод 10 гаруй жил болж буй ч өөрийн гэр бүлийн үнэ цэнэ, эрхэм нандиныг олж чадсан энэ хосынхоо хамтын амьдралын амт шимт, алтан жороос нь танилцуулъя.

Хосуудын гэр бүл болсон түүхийг сонсох би дуртай. Аз жаргалтай, гуниг зовлонтой үеүдээ хамтдаа яаж даван туулсан. Дурсамж, туршлагын амт шимт, хайрын үнэ цэнээ бүтээсэн мөчүүд. Баяр хөөр бэлэглэн ирсэн үр хүүхдээ ирээдүйд хэрхэн бэлдэж байгааг нь сонсож суралцдаг. Очсон айл болгон Бавуугийн Лхагвасүрэн гуайн хэлдэг шиг халуу төөнөсөн галтайдаа биш сэтгэлээрээ дулаахан байсан. Уулзсан хос бүхний гэр бүлийн түүхээр бахархаж зүрх сэтгэл минь хөөрдөг байсан. Тиймээс “Дулаахан гэр”-үүдийнхээ дурсамж, түүхийг эрхэм сонсогч танд өнөөдрөөс эмхлэн хүргэхээр боллоо. Анхны зочин гэр бүл бол Гантулгынх. Түүний гэргийг Гэрэлтуяа гэдэг. Гэр бүл болоод 20-иод жил тостой тогоонд хошуу, тоонот гэр толгой холбосон хоёр билээ.Ингээд тэдний хэрхэн танилцаж, хэзээ хайрын харц шидэлцэж, яаж гэр бүл болсон хийгээд хосын харилцаагаа хэрхэн эрүүл зөв, бат бэх авч яваагийн учгийг та “Дулаахан Гэр” нэвтрүүлгээс тольдон сонсоорой.

Арван жилийн нэг ангийн охин, хүү хоёр үерхэж дотноссоор сургуулиа дүүргэж Улаанбаатар хотноо Их сургуульд элсэн оржээ. Хотод ирээд ч үерхэл нь үргэлжилсээр нэг өдөр найз бүсгүй нь хүүхэдтэй болсон юм шиг байна гэдгээ хэлсэн гэдэг. Хоёулаа хөтлөлцөж очоод 1-р эмнэлэгийн ЭХО-д харуултал үнэхээр бие давхар болсныг нь эмч дуулгажээ. Цэл залуухан, өөрсдөө хүүхдээрээ шахуу хос “хүүхэдтэй” болсондоо үнэн сэтгэлээсээ баярлаж хөөрөхийг харсан эмч: – Та хоёр шиг ийм жаахнаараа хүүхэдтэй боллоо гэж баярлаж байгаа хүмүүсийг анх удаа л харж байна. Тэрнээс үр хөндүүлнэ л гэдэг юм даа” гэсэн нь саяхан юм шиг санагдаж байна гэж “Дулаахан Гэр”-ийн өнөөдрийн зочин гэр бүлийн өрхийн тэргүүн О.Алтансүх дурсаж байлаа.
Саяхан юм шиг санагдах тэртээх он цаг бол 1999 он. Анхны үртэй болсноо мэдсэн хоёр төрсөн нутаг Увс аймгийн Улаангом хотынхоо хаяаг эмжин урсах Гашууны голын хөвөөн дээр Тоонот гэрээ барьж Монгол ёс заншлаар аав ээж, ахан дүүс, анд найз нараа цуглуулан хуримаа хийжээ. Ийм нэгэн дулаахан гэрийн яриаг та Мягмар гарагийн 16:10 минутаас хүлээн авч сонсоорой.

Зочин Гэр бүл: Өрхийн тэргүүн: ЦДБЭЧ-ын бүжигчин МУСТА ахлах ахлагч Б.МӨНХБААТАР Гэргий:  ЦДБЭЧ-ын бүжигчин дэд ахлагч Г.Эрдэнэболор

Би ЦДБЭЧ-т ажилд ороод удаагүй байхад бүжгийн ангийн оюутнууд бүжиг заалгахаар манай чуулга дээр ирэхэд анх ирээдүйн гэргийгээ харж байлаа. Тэр жил 2009 он байжээ.  Миний хань тэр жилдээ сургуулиа төгсөөд манайд бүжигчнээр ирсэн юм даг. Ийн мэргэжлээрээ нэг байгууллагат хамт хүчин зүтгэх тэр он жилүүд  нөхөрлөл, биенээ таних, үерхэх, уусаж дотносох гээд бүхий л үе шатуудыг даван туулсаар 2017 онд гал голомтоо бадраан нэг гэрт оржээ.   Ийм нэгэн залуу гэр бүлийн дулаахан яриаг та “Дулаахан Гэр” нэвтрүүлгийн шинэ дугаараас тольдон сонсоорой.

Бүтээлч, тууштай, эр зоригтой хүн өөрийн хүсэл мөрөөдөл, зорилгодоо нэгэн сэтгэлээр туйлбаргүйгээр зүтгэсэн байдаг. Гэхдээ тэр хүний ард үргэлж бат найдвартай зогсож байдаг Гэр бүл нь бий. Тэгвэл тэдний амжилтанд хүрсэн нууцын жор нь ГЭР БҮЛ байх нь… Сайн эрийн ар талд үргэлж сайн эхнэр байдаг гэдэг бол манай энэ нэвтрүүлэг харин ч эсрэгээрээ Нийгэмд байр сууриа олсон хэрнээ Гэр бүлээ ч элэг бүтэн авч яваа ГЭР БҮЛҮҮДИЙН Амжилтын жор–оос хуваалцах болно.

Нэвтрүүлгийн шинэ дугаар
Мягмар гарагт 16:10
Давталтын дугаар
Пүрэв гарагт 16:10 

НЭВТРҮҮЛГИЙН УРАН БҮТЭЭЛЧИД

200x200 Baysaa

СЭТГҮҮЛЧ

Бямбажавын БАЯСГАЛАН

%d0%bd%d0%b0%d1%80%d0%b0

ХӨТЛӨГЧ

Өлзийн НАРАНБААТАР

mizu

НАЙРУУЛАГЧ

Бямбасүрэнгийн БУМ-ЭРДЭНЭ

ТАНД САНАЛ БОЛГОХ НЭВТРҮҮЛГҮҮД

Туслах цэс
by