Menu
Search
Exact matches only
Search in title
Search in content
Search in comments
Search in excerpt
Filter by Custom Post Type
Shows
Schedule
Posts
Pages
Filter by Genres
ШИВНЭЭ
ЖУДАГ
БОСГО АЛХАЖ ХОЙМОР
ДУЛААХАН ГЭР
ДУГУЙ ШИРЭЭНИЙ БҮСГҮЙЧҮҮД
ЗАЛУУС НӨГӨӨ КАФЕД
БАРИМТАД ЯРИА
БЭРЦЭЦЭГ
СОР ҮНДЭС
БИБЛИЙН ХУУДСААР
ГАЙХАМШИГТ ЕРТӨНЦ
{ "homeurl": "http://www.1045.mn/", "resultstype": "vertical", "resultsposition": "hover", "itemscount": 4, "imagewidth": 70, "imageheight": 70, "resultitemheight": "auto", "showauthor": 0, "showdate": 0, "showdescription": 1, "charcount": 3, "noresultstext": "Үр дүн байхгүй байна!", "didyoumeantext": "Did you mean:", "defaultImage": "http://www.1045.mn/wp-content/plugins/ajax-search-pro/img/default.jpg", "highlight": 0, "highlightwholewords": 1, "openToBlank": 0, "scrollToResults": 0, "resultareaclickable": 1, "autocomplete": { "enabled": 1, "googleOnly": 0, "lang": "en", "mobile": 1 }, "triggerontype": 1, "triggeronclick": 1, "triggeronreturn": 1, "triggerOnFacetChange": 1, "trigger": { "delay": 300, "autocomplete_delay": 310 }, "overridewpdefault": 0, "override_method": "post", "redirectonclick": 0, "redirectClickTo": "results_page", "redirect_on_enter": 0, "redirectEnterTo": "results_page", "redirect_url": "?s={phrase}", "settingsimagepos": "right", "settingsVisible": 0, "hresulthidedesc": "0", "prescontainerheight": "400px", "pshowsubtitle": "0", "pshowdesc": "1", "closeOnDocClick": 1, "iifNoImage": "description", "iiRows": 2, "iiGutter": 5, "iitemsWidth": 200, "iitemsHeight": 200, "iishowOverlay": 1, "iiblurOverlay": 1, "iihideContent": 1, "loaderLocation": "auto", "analytics": 0, "analyticsString": "", "show_more": { "url": "?s={phrase}", "action": "ajax" }, "mobile": { "trigger_on_type": 1, "trigger_on_click": 1, "hide_keyboard": 0 }, "compact": { "enabled": 0, "width": "100%", "closeOnMagnifier": 1, "closeOnDocument": 0, "position": "static", "overlay": 0 }, "animations": { "pc": { "settings": { "anim" : "fadedrop", "dur" : 300 }, "results" : { "anim" : "fadedrop", "dur" : 300 }, "items" : "fadeInDown" }, "mob": { "settings": { "anim" : "fadedrop", "dur" : 300 }, "results" : { "anim" : "fadedrop", "dur" : 300 }, "items" : "voidanim" } }, "autop": { "state": "disabled", "phrase": "", "count": 10 } }
Home

ХАЙР, ИТГЭЛ, ХҮНДЭТГЭЛ

ХҮНИЙ ЭРХИЙН ЦАГ

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ДАВАН ТУУЛАГЧИД

Сайн байна уу? Би нөхөртэйгээ ханилаад 4 жил болж байна. Эхний 2 жил дажгүй сайхан л байлаа. Удалгүй бид 2 хүүтэй болж би хүүгээ хараад гэртээ суух болсон юм. Гэтэл нөхөр минь сүүлийн 2 жил архи пиво байнга ууж, орой ажлаасаа үргэлж согтуу ирдэг болсон. Согтуу ирэхээрээ авир нь аймаар хэрцгий болж намайг зодож цохино. Бүүр архи пивоны шил над руу шидэж хагалдаг гээд бод доо. Архи, тамхинд хэдийд ч байсан дэлгүүр рүү явуулж, явахгүй гэвэл маш их уурлаж ална тална гэдэг. Бас хүү бид хоёрыг гэрээсээ байнга хөөж туудаг. Хүү минь аавыгаа согтуу ирэх бүрт айж орон доогуур орчихдог. Заримдаа нүдээрээ харсан муухай зүйлсээ зүүдэлж зүүдэндээ уйлахад нь сэтгэл минь өмөрч хүү минь том болоод аав шигээ болчих вий дээ гэж айдаг. Тиймээс би хүүгээ аваад нөхрөөсөө салахаар шийдсэн. Надад өөрийн гэсэн гэр орон байхгүй учраас байрлаж ажиллах ажил олж хийнэ гэсэн бодолтой байна. 

Энэ бол гэр бүлийн хүчирхийллийн даван туулагч нэг л эмэгтэйн захидал. Энэ мэт яахаа мэдэхгүй хүчирхийлэлд өртсөөр байгаа олон хүн бий. Хүчирхийллийг даван туулахад тэдэнд ямар асуудлууд тулгардаг хийгээд хэрхэн тусалж болохыг мэргэжлийн сэтгэл судлаачтай ярилцсныг та “Хайр, Итгэл, Хүндэтгэл” нэвтрүүлгээс сонсоорой.

ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЭРЧҮҮД ЗОГСООЖ ЧАДНА.

Жендэрт суурилсан хүчирхийллийг яаж таслан зогсоох вэ? гэдэгт Дэлхийн эрчүүд ийм нэгэн гарцыг олсон байдаг. Тэр бол эрчүүд нэгддэг Цагаан туузтны аян. Цагаан тууз нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг эсэргүүцэх бэлэг тэмдэг юм. Тус аян 1991 онд Канадад цөөн хэдэн эрчүүд бусад эрчүүдийг Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход хариуцлагатай байх ёстойг уриалснаар эхэлжээ. Зургаахан долоо хоногийн дотор Канадад 100,000 орчим эрчүүд цагаан туузыг зүүж охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн талаар дуугүй өнгөрөөхгүй, хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй гэсэн амлалт өгсөн байдаг. Энэ аянд Монгол эрчүүд ч бас нэгдсэн. Аянаар эрчүүд “эр хүнийг, хөвгүүдийг мэдрэмжтэй, мэдлэгтэй, мэдээлэлтэй болгох” нөлөөллийн ажлуудыг хийдэг. Тодруулбал: “Эрчүүд хүчирхийллийг зогсоож чадна” уриаг дэвшүүлж гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах, ажлын байрны бэлгийн дарамт гээд Жендэрт суурилсан хүчирхийллийн тухай мэдлэг, мэдээллийг өгсөөр байна. Аян 11-р сарын 25-ны өдөр тохиодог Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх олон улсын өдөр болон Эрчүүд хүчирхийллийн эсрэг олон улсын Цагаан туузтны өдрөөр эхэлж 12 сарын 10 нд тохиох Хүний эрхийн өдрөөр хаалт хийдэг ажээ. Энэ тухай та “ Хайр, Итгэл, Хүндэтгэл” нэвтрүүлгээс сонсож бас нэгдээрэй.

ОХИД АЮУЛГҮЙ, ХҮЧИРХИЙЛЭЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ЭРХТЭЙ

Охид…  Тэд бие бялдрын хувьд хөвгүүдээс өөр ч гэсэн бусдын л адил Үндсэн хууль болон Хүүхдийн эрхийн тухай хуулинд заагдсан бүхий л эрхээ эдэлж аюулгүй, айдасгүй амьдрах ёстой. Хүүхэд хамгааллын тухай хуульд   “Эцэг, эх, гэр бүлийн гишүүд, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхэдтэй холбоотой эрх, үүргээ урвуулан ашиглах, хүүхдийг үл хайхрах, дарамт, хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэр, аливаа гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах арга хэмжээг авна” гэсэн байдаг ч хүүхдийг хүчирхийлэлд өртөхөөс хамгаалж чадахгүй байна.  Энийг нотолсон  сонсохоос ч зэвүүцэм мэдээллүүд нийгмийг хар дарсан зүүд мэт нөмөрсөөр. Дэндүү ихээр харуусам, өр зулгаам муу муухай үйлдэл бол охид, хөвгүүдийг огтоос танихгүй хэн нэгэн биш ураг төрлийн хүмүүс нь хүчирхийлж байгааг дараалан сонсож, мэдэх. Ах нь, хойд эцэг нь, өвөө нь, нагац авга нь, ахын найз, сургуулийн хүү, хөршийн залуу, төрсөн эцэг нь хүчирхийллээ гэх аймшигт мэдээллүүд хөвөрнө. Өнөөдөр охид илүү хүчирхийлэлд өртөж байгаа ч хөвгүүд ч өртсөөр байгаа. Яагаад илүүтэй охидыг онцолж байна вэ? гэвэл жендэрт суурилсан хүчирхийлэлд өртөгсдийн 90 гаруй хувь нь охид эмэгтэйчүүд байдаг. Харин хөвгүүд хүчирхийлэлд өртсөн ч барагтай бол мэдээлдэггүй нь энэ хэргийг илрэхгүйд хүргэдэг ажээ. Ийм орчин нөхцөлд бид хэнд итгэх вэ? Охидоо ойрын хүмүүсээс нь нуух уу? Эсвэл хар багаас нь биеэ хамгаалах урлагт сургах уу? Аль нь ч сайн бас шилдэг арга биш. Харин ирээдүйд эр хүн, аав болох хөвгүүдийг, өдгөө эр нөхөр, аав болсон эрчүүдийг илүү мэдрэмжтэй, ухаалаг, өөрийгөө болон бусдыг хайрладаг болгоход үлгэрлэн дагуулж, сургах боломжтой. Энэ тухай мэргэжлийн сэтгэл зүйчийн зөвлөгөөг та нэвтрүүлгээс сонсоорой.

ХАЙР, ХҮЧИРХИЙЛЭЛ ХОЁРТ ХАМТ ОРШИХ ОРОН ЗАЙ ҮГҮЙ

ХАЙР, ХҮЧИРХИЙЛЭЛ хоёрт хамт орших орон зай хэзээ ч байх ёсгүй. Харамсалтай нь энэ хоёр үгийг хоршуулж амьдрагчид хайртай дотны хүнээ сэтгэл санаа, бие махбодь, эдийн засаг, бэлгийн хүчирхийлэлд өртүүлсээр байна. Үндэсний Статистикийн Хорооны 2016 оны судалгаагаар улсын хэмжээнд 4003 гэр бүл гэрлэлтээ цуцлуулсан гэсэн мэдээлэл байна. Энэ тоо УБ хоттой ойр орших Төв аймгийн Баянчандмань сумын хүн амтай бараг дүйцэж байна. Харин өмнөх оноос гэр бүл цуцлалт нэмэгдсэн үү? Буурсан уу? гэдэг үзүүлэлтийг харахад Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс гаргасан нэгдсэн дүн мэдээнд өмнөх оны эхний зургаан сартай харьцуулахад 247 гэр бүл нэмж гэрлэлтээ цуцлуулж 20,7 хувиар өссөн тоо баримтыг дурджээ. Энэ дүн мэдээнд 2017 оны эхний хагас жилийн байдлаар Гэр бүлийн хүчирхийллээс болж 3 эмэгтэй, 2 хүүхэд алтан амиараа хохирсныг тэмдэглэсэн байна. Харин ГССҮТ-ийн Нийгмийн Эрүүл мэндийн албаны дэргэдэх Нэг цэгийн үйлчилгээний төвд одоогийн байдлаар   насанд хүрсэн 613 иргэн, ээжийгээ дагаж ирсэн болон хүчирхийлэлд өртсөн 223 хүүхэд тусламж авчээ. Сургуулийн өмнөх боловсрол олгодог 1 цэцэрлэгт л гэхэд ийм хэмжээний хүүхэд хүмүүжиж байгаа. Гэтэл тэд бүгдээрээ гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд байвал олон нийтийн анхааралд шууд орж, ямар нэг арга хэмжээг авах нь ойлгомжтой. Харин аль нэг газраас тусламж хүсэн очиж байгаа хүүхдүүд шаардлагатай дэмжлэг туслалцааг авч, хүчирхийллээс ангижирч, бие махбодь, сэтгэл санааны хохирлоо барагдуулж чадаж байгаа юу? гэвэл эргэлзээтэй. Тиймээс Хүчирхийллийг бус хайрыг сонгох тухай нэвтрүүлгээс та хүлээн авч сонсоорой.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлэг: Хүний эрх, Эрх чөлөө хэсэгт Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.” гэсэн байдаг. Гэтэл эдгээрээс маш олон зүйл заалт нь нийгэмд хийгээд гэр бүлд зөрчигдөж, хэн нэгэн хүчирхийлэлд өртсөөр байна. Тэр тусмаа хамгийн хайртай, ойр дотныхоо хүмүүсийн эсвэл таньдаг нэгний хүчирхийлэлд өртөх нь элбэг. Тиймээс хайр, хүчирхийлэл хоёр хэзээ ч хамт  оршин байх зай үгүйг “ Хайр, итгэл, хүндэтгэл” нэвтрүүлэг танд хүргэхийг зорьж байна.

ШИНЭ ДУГААР
Мягмар гараг 15:10, 19:10
Пүрэв гараг 15:10, 19:10

НЭВТРҮҮЛГИЙН УРАН БҮТЭЭЛЧИД

mizu

НАЙРУУЛАГЧ

Бямбасүрэнгийн БУМ-ЭРДЭНЭ

ТАНД САНАЛ БОЛГОХ НЭВТРҮҮЛГҮҮД

Туслах цэс
by