Menu
Search
Exact matches only
Search in title
Search in content
Search in comments
Search in excerpt
Filter by Custom Post Type
Shows
Schedule
Posts
Pages
Filter by Genres
ШИВНЭЭ
ЖУДАГ
БОСГО АЛХАЖ ХОЙМОР
ДУЛААХАН ГЭР
ДУГУЙ ШИРЭЭНИЙ БҮСГҮЙЧҮҮД
ЗАЛУУС НӨГӨӨ КАФЕД
БАРИМТАД ЯРИА
БЭРЦЭЦЭГ
СОР ҮНДЭС
БИБЛИЙН ХУУДСААР
ГАЙХАМШИГТ ЕРТӨНЦ
{ "homeurl": "http://www.1045.mn/", "resultstype": "vertical", "resultsposition": "hover", "itemscount": 4, "imagewidth": 70, "imageheight": 70, "resultitemheight": "auto", "showauthor": 0, "showdate": 0, "showdescription": 1, "charcount": 3, "noresultstext": "Үр дүн байхгүй байна!", "didyoumeantext": "Did you mean:", "defaultImage": "http://www.1045.mn/wp-content/plugins/ajax-search-pro/img/default.jpg", "highlight": 0, "highlightwholewords": 1, "openToBlank": 0, "scrollToResults": 0, "resultareaclickable": 1, "autocomplete": { "enabled": 1, "googleOnly": 0, "lang": "en", "mobile": 1 }, "triggerontype": 1, "triggeronclick": 1, "triggeronreturn": 1, "triggerOnFacetChange": 1, "trigger": { "delay": 300, "autocomplete_delay": 310 }, "overridewpdefault": 0, "override_method": "post", "redirectonclick": 0, "redirectClickTo": "results_page", "redirect_on_enter": 0, "redirectEnterTo": "results_page", "redirect_url": "?s={phrase}", "settingsimagepos": "right", "settingsVisible": 0, "hresulthidedesc": "0", "prescontainerheight": "400px", "pshowsubtitle": "0", "pshowdesc": "1", "closeOnDocClick": 1, "iifNoImage": "description", "iiRows": 2, "iiGutter": 5, "iitemsWidth": 200, "iitemsHeight": 200, "iishowOverlay": 1, "iiblurOverlay": 1, "iihideContent": 1, "loaderLocation": "auto", "analytics": 0, "analyticsString": "", "show_more": { "url": "?s={phrase}", "action": "ajax" }, "mobile": { "trigger_on_type": 1, "trigger_on_click": 1, "hide_keyboard": 0 }, "compact": { "enabled": 0, "width": "100%", "closeOnMagnifier": 1, "closeOnDocument": 0, "position": "static", "overlay": 0 }, "animations": { "pc": { "settings": { "anim" : "fadedrop", "dur" : 300 }, "results" : { "anim" : "fadedrop", "dur" : 300 }, "items" : "fadeInDown" }, "mob": { "settings": { "anim" : "fadedrop", "dur" : 300 }, "results" : { "anim" : "fadedrop", "dur" : 300 }, "items" : "voidanim" } }, "autop": { "state": "disabled", "phrase": "", "count": 10 } }
Home

ЖУДАГ

МОНГОЛ ЭР ХҮН ТАНД ЗОРИУЛАВ

Аав та үр хүүхдийнхээ бахархал нь

Уулыг өргөх хүчтэй мөртлөө
Өлгийтэй үрдээ хайраараа сөгддөг хэмээн эр хүний энэрэл хайрыг магтан дуулсан нь бий. Мах цусныхаа тасархай, удам залгах үрдээ аав хүн та нөмөр нөөлөг болох уул нь, хамгаалалт хайр шингэсэн бат цайз билээ.Тиймдээ ч Аав бүр чин зүрхэндээ үр хүүхэд минь миний зан чанар, хийсэн бүтээснээр бахархаасай гэж хүсдэг бизээ. Аав болсны утга учир эрхэм сайхан энэ хүслээ амьдралдаа бодит биелэл болгохын тулд үнэн үгтэй, зөв мөртэй, гэгээн дурсамжтай явах учиртай. Ингэж гэмээ нь өөрийн үргэлжлэл болсон үр хүүхдийнхээ сайн сайхан, амжилт ололтоор нь бахархаад бахдаад суух хором мөч олддог билээ. Тэгвэл аав хүн үр хүүхдийнхээ бахархал нь байхын тулд хэрхэх тухайд Жудаг нэвтрүүлэг танд хүргэх болно.

Эр хүнд хүндлэл хэрэгтэй

Хүн хүндлэлийн хариуд хүндлэл, хайрын хариуд хайрыг л авах болно. Нөхөр хүн гэртээ хүндлэгдэж байгаагаа мэдрэх үед эхнэр нь ханиасаа ирэх хайр халамжыг илүү ихээр мэдэрдэг. Хайраар дүүрэн эмэгтэй эр нөхрөө хүндэлж, улмаар гэр бүлийн харилцаа халуун дулаан, үр хүүхэд эрүүл саруул өсч бойжих орчин нөхцөл аяандаа бүрддэг учиртай.

ЗОРИМОГ УХААН

Зорьсон зорилготой байна гэдэг сайхан. Зорилгынхоо төлөө мятрашгүй тэмцэж, амьдралынхаа хана хэрмийг ололтоор, зорилгынхоо биелэлтээр босгох, хүсэл тэмүүлэл эр хүн бүрийн дотор ноцоостой байдаг бизээ. Хорвоогийн үргэлжилсэн урт өдрүүдэд заримдаа зорилгоосоо хазайж, өөр мөр хөөх тохиолдол эр хүний амьдралд байж болно. Гэхдээ энэ үед эр хүн та мөрөө эргэж хараад, өнгөрсөн цагаа дүгнэх хэрэгтэй юм. Яах гэж амьдарч байгаагаа, юу хийх хэрэгтэйгээ маш сайн ухамсарлаж чадвал танд зоримог ухаан төрөх болно. Харин тэр зоримог ухааныг амьдралынхаа хуудсанд буулгахын тулд эр хүн та алт мэт цагийг түүнийхээ төлөө зориул. Алдсан ч, оносон ч түүнийхээ л төлөө тэмц. Ингэж байж та хүсэл мөрөөдөлдөө хүрч, зорьсон зорилгоо биелүүлэх болно.

Аавын ухаан

Хүн шиг хүн, мөс чанартай нэгэн гэж бусдаар хэлүүлж байгаа бол энэ нь Аавын минь ухааных гэж ярьдаг олон хүн бий. Яалт ч үгүй үр хүүхдээ хүмүүжүүлэх, зөв сайн байлгахуйн аргыг Монгол Аавын ухаан хэмээдэг билээ.  Удмыг нь залгаж, угсааг нь өвлөх үртэй болсноо мэдсэн тэр цагаас эцэг хүний ухаан үүрэг хариуцлагаар улам батажддаг билээ.Үрдээ сайныг хүссэн эр хүн тулгар биетэй эхнэрийнхээ эрүүл мэнд хийгээд сэтгэл санааг тогтуун тайван байлгахаас л ур ухааныхаа царааг харуулдаг гэдэг. Ээжийн бие хийгээд сэтгэл санаа амар амгалан, аз жаргал дүүрэн байснаар хүүхэд аав ээж, улс эх орондоо хэрэгтэй эерүү зөв хүн болох учиртай. Тэгэхээр Аав хэмээх эрхэм алдрыг зүүх гэж байгаа эр нөхрөөс үрээ өсгөн торниулж яваа аав бүхэн хүүхдийнхээ амьдралд хамгийн чухал, маш том орон зайг эзэлдэг гэдгээ ухаарах нь чухал юм. Аав хүн хүүхэдтэйгээ эерэг зөв, сайн харилцааг тогтоож чадснаар ирээдүйд хэн болохыг нь тодорхойлдог билээ. Өөрөөр хэлбэл аав та эхнэрээ тулгар биетэй байхаас нь уурлуулж бухимдуулахгүй, архи тамхи буруу зуршилд автахгүй, садар самуун явдалд төөрөхгүй байж эр нөхөр, эцэг хүний ноён нуруу, түших багана нь байх учиртай. Тиймээс “Жудаг” нэвтрүүлэг Аавын ухаан үр хүүхдийн ирээдүйг хэрхэн зурдаг хүргэх болно.

Эр хүн уйлах эрхтэй

Эр хүн гэхээр уйлж болдоггүй, хатуу нэгэн байх ёстой гэсэн үзэлд эр эмгүй итгэж, өр өмрөн унагах нулимсаа дотогшоо залгин сэтгэлээ чулуужуулдаг ёсон монголынх л лав биш. Тэнгэр шигээ уужим сэтгэлтэй эр хүнд нулимс унаган уйлах амьдралын өдрүүд заавал байдаг юм. Эр хүн та уйлах эрхтэй…

Монгол эрчүүдэд асар их сэтгэлийн тэнхээ, мэргэн ухаан, хөдөлмөрлөх хүч чадал, амьдралаа цаашлаад улс эх орноо залж жолоодох нөөц боломж бий. Эр хүн бүр удирдагч, амьдралыг жолоодогч нэгэн мөн. Тиймээс тэдний гарт хүч тэнхээ, тэргүүнд нь ухаан эрх мэдлийн титмийг өмсгөсөн. Дэлхий дээрх бүхнийг захирч, өсгөн үржүүлж, өнөр өтгөн болгох ерөөл зөвхөн эрчүүдэд л өгөгдсөн бэлэг юм.

Нэвтрүүлгийн шинэ дугаар
Даваа гарагт 12:40
Давталтын дугаар
Даваа гарагт 16:40, 22:40
Лхагва гарагт 12:40, 16:40, 22:40
Баасан гарагт 12:40, 16:40, 22:40

НЭВТРҮҮЛГИЙН УРАН БҮТЭЭЛЧИД

200X200 Miga
ЕРӨНХИЙ РЕДАКТОР
Хишигжаргалын МЯГМАРСҮРЭН
200x200 Baysaa
СЭТГҮҮЛЧ
Бямбажавын БАЯСГАЛАН
200x200 Amaraa
СЭТГҮҮЛЧ
Нармандахын АМАРСАНАА

ТАНД САНАЛ БОЛГОХ НЭВТРҮҮЛГҮҮД

Туслах цэс
by