Menu
Search
Exact matches only
Search in title
Search in content
Search in comments
Search in excerpt
Filter by Custom Post Type
Shows
Schedule
Posts
Pages
Filter by Genres
ШИВНЭЭ
ЖУДАГ
БОСГО АЛХАЖ ХОЙМОР
ДУЛААХАН ГЭР
ДУГУЙ ШИРЭЭНИЙ БҮСГҮЙЧҮҮД
ЗАЛУУС НӨГӨӨ КАФЕД
БАРИМТАД ЯРИА
БЭРЦЭЦЭГ
СОР ҮНДЭС
БИБЛИЙН ХУУДСААР
ГАЙХАМШИГТ ЕРТӨНЦ
{ "homeurl": "http://www.1045.mn/", "resultstype": "vertical", "resultsposition": "hover", "itemscount": 4, "imagewidth": 70, "imageheight": 70, "resultitemheight": "auto", "showauthor": 0, "showdate": 0, "showdescription": 1, "charcount": 3, "noresultstext": "Үр дүн байхгүй байна!", "didyoumeantext": "Did you mean:", "defaultImage": "http://www.1045.mn/wp-content/plugins/ajax-search-pro/img/default.jpg", "highlight": 0, "highlightwholewords": 1, "openToBlank": 0, "scrollToResults": 0, "resultareaclickable": 1, "autocomplete": { "enabled": 1, "googleOnly": 0, "lang": "en", "mobile": 1 }, "triggerontype": 1, "triggeronclick": 1, "triggeronreturn": 1, "triggerOnFacetChange": 1, "trigger": { "delay": 300, "autocomplete_delay": 310 }, "overridewpdefault": 0, "override_method": "post", "redirectonclick": 0, "redirectClickTo": "results_page", "redirect_on_enter": 0, "redirectEnterTo": "results_page", "redirect_url": "?s={phrase}", "settingsimagepos": "right", "settingsVisible": 0, "hresulthidedesc": "0", "prescontainerheight": "400px", "pshowsubtitle": "0", "pshowdesc": "1", "closeOnDocClick": 1, "iifNoImage": "description", "iiRows": 2, "iiGutter": 5, "iitemsWidth": 200, "iitemsHeight": 200, "iishowOverlay": 1, "iiblurOverlay": 1, "iihideContent": 1, "loaderLocation": "auto", "analytics": 0, "analyticsString": "", "show_more": { "url": "?s={phrase}", "action": "ajax" }, "mobile": { "trigger_on_type": 1, "trigger_on_click": 1, "hide_keyboard": 0 }, "compact": { "enabled": 0, "width": "100%", "closeOnMagnifier": 1, "closeOnDocument": 0, "position": "static", "overlay": 0 }, "animations": { "pc": { "settings": { "anim" : "fadedrop", "dur" : 300 }, "results" : { "anim" : "fadedrop", "dur" : 300 }, "items" : "fadeInDown" }, "mob": { "settings": { "anim" : "fadedrop", "dur" : 300 }, "results" : { "anim" : "fadedrop", "dur" : 300 }, "items" : "voidanim" } }, "autop": { "state": "disabled", "phrase": "", "count": 10 } }
Home

ЗУНЫ БАГЦ

ЭРХЭМ СОНСОГЧ ТАНЫ АМРАЛТАНД ЗОРИУЛАВ

“Дүрсгүй балчир дүү минь чи хорвоотой танилцах гэж сониучдын аянд хэдийнээ л мордоо биз дээ. Элдэв сонин хачнаар дүүрэн гайхамшигт хорвоод чиний мэдэхгүй зүйл олон бий шүү. Энэ бүгдийг мэдэхийн тулд чи яагаад гэсэн асуултыг ээж аавдаа тавьдаг байж таарна. Харин томчууд чиний асуудаг түм буман “Яагаад” асуултанд тийм ч дуртай хариулдаггүй. Тэгвэл манай “Яагаад” нэвтрүүлгийн баатарууд чамд, томчуудын хэлэхээс цааргалдаг чиний хамгийн их мэдэхийг хүсдэг асуулт болгоны хариултыг яруу тодоор хэлж өгөх болно.
Самархан, Цэцэгхэн, Тэнүүлч хонх, Шидэт номтой хамт энэ зуныг зугаатай сайхан өнгөрүүлээрэй.

Үерхэл нөхөрлөл, хайр дурлал, хүсэл мөрөөдөл, гэр бүл, найз нөхөд, ажил мэргэжил, зан харилцаа, эрүүл мэндийн тухай хөтлөгч Эрхэмээ, Заяа хоёр арваннаймтнуудтай ярилцана.
Гэр бүлийн радио FM 104.5 –ын алтан сан хөмрөг “Алхам” нэвтрүүлэгтэй энэ зун хамтдаа байгаарай.

“Сувдны эрэлд” нэвтрүүлэг- Зан чанартаа анхаардаг хүн бүхэнтэй энэ зуны туршид хамт байх болно.
Энэхүү 49 сайн зан чанрын тухай хуваалцсан нэвтрүүлэг нь:
• Хүнд байх 49 эрхэм зан чанарын тухай таниулах
• Сайн зан чанарт суралцах арга замыг нээх
• Хувь хүнд сайн зан чанарыг төлөвшүүлэх
• Хүмүүсийн харилцаанд эерэг өөрчлөлт гаргах зорилготойгоор бүтээгдлээ.
Сайн зан чанар бол бусдыг татах амьд соронз юм.

Хүний өдөр тутмын амьдралд тохиолдож л байдаг энгийн нэгэн учрал “Хайрын үнэ” радио жүжгийн гол баатар залуу, бүсгүй хоёрын амьдралд хэрхэн өөрчлөлт авчирсныг та энэ зун Гэр бүлийн радиогийн алтан сан хөмрөгийн нэгэн эрдэнэс “Хайрын үнэ” радио жүжгээс шимтэн сонсоорой. Таныг баярлуулж, уйлуулж, догдлуулж, жинхэнэ хайрын ертөнцөөр аялуулах болно.

Утга зохиол гэдэг урлагийн хамгийн сайхан төрөл. Эндээс эгшиглэнт яруу хөгжим, уянгат дуу хоолой, ой модод, тал хээрийн салхи, баяр хөөр, уйтгар гуниг бүгд сонсогдоно. Энэ зун Дэлхийн сонгодог уран зохиолуудлын нэг “Усан доогуур 20000 бээр” таныг хүлээж байна.

Энэ орчлонд мэндлээд, энэ амьдралыг туулаад, энэ замбуулинг орхихын цагт биднийг ямар шалгуур хүлээж байх бол? Урт ч бай, богино ч бай туулсан замнал тань хэр арвин баялаг, гэрэл гэгээлэг, сэтгэл хангалуун байна ҮЙЛС нь бүтэн, шалгуур нь сайхан байх болов уу?
Аз жаргал гэгч бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнх оршин байдаг шидэт нууцаас эрхэм сонсогч тантай хуваалцахыг хүслээ. Аз жаргал гэж юу вэ? Аз жаргалыг хүн бүр хүсдэг ч хаанаас яаж олохоо тэр бүр мэддэггүй. Тэгвэл “Аз жаргал бол” радио нэвтрүүлэг танд аз жаргалыг нээж олох 40 нууцаа дэлгэж байна. Зохиогч Ж.Бадамдорж Танд АЗ ЖАРГАЛ хүсье!

– Найз минь чи мэргэжлээ ямар сонголтоор сонгож байна вэ?
– Найз минь чи мэргэжлээ ямар сонголтоор сонгож байна вэ?
– Өөрийнхөө чадварын дагуу, хамгийн дуртай, сайн хийж чадах мэргэжлийг сонгож байна уу?
– Эсвэл бусдын гоё сайхан гэж хэлснийг үү?
Бүр цаашилбал мэргэжлээ Ниймгийн шаардлагаар ч сонгодог хүүхдүүд байдаг. Тэгвэл мэргэжил сонгоно гэдэг зөвхөн чиний сонголт, чиний ирээдүй. Тиймээс  амьдралынхаа хамгийн чухал мөчийг Гэр бүлийн радиогийн “Мэргэжил бүхэн сайхан” нэвтрүүлэгтэй хамт бүтээлцээрэй.

Нэгэн үе хүүхэд багачууд гэлтгүй бүхий л насныханы үзэх дуртай хүүхэлдэйн кино бол яах аргагүй “Цахиур” чулууныхан байсан.  Тэгвэл 1960 онд дэлгэцнээ гарсан энэхүү хүүхэлдэйн киноноос сэдэвлэн бүтээсэн “Цахиур чулууныхан” радио нэвтрүүлэг бяцхан сонсогч тантай энэ зуны туршид хамт байхаар боллоо.  Нэгэн үе хүүхэд багачууд гэлтгүй бүхий л насныханы үзэх дуртай хүүхэлдэйн кино бол яах аргагүй “Цахиур” чулууныхан байсан.  Тэгвэл 1960 онд дэлгэцнээ гарсан энэхүү хүүхэлдэйн киноноос сэдэвлэн бүтээсэн “Цахиур чулууныхан” радио нэвтрүүлэг бяцхан сонсогч тантай энэ зуны туршид хамт байхаар боллоо.  Хүүхэд: Аав, ээж, өвөө эмээ, ах эгч бид бүгдээрээ нэг гэр бүл!   Гэр бүлийн радио FM 104.5 –ын алтан сан хөмрөгийн нэгэн эрдэнэс “Цахиур чулууныхан”  нэвтрүүлэг бяцхан сонсогч чамайг бороотой бүрхэг өдөр ч уйдаахгүй. Хамтдаа байгаарай!

Энэ зуны хамгийн сайхан “Гэр бүлийн аялгуу”-г танд алтан сан хөмрөгөөсөө зориулж байна.

Энэ бол Гэр Бүлийн Радиогийн уран бүтээлч залуусын сонсогч танд барьсан чин сэтгэлийн бэлэг. Манай нийгэмд 30 насны босгыг давсан мөртлөө нөхөргүй ганц бие бүсгүйчүүд, мөн эхнэргүй ганц бие эрчүүд олширсон. Энэ нь монголын нийгэмд урьд өмнө байгаагүй нэг төрлийн өвөрмөц үзэгдэл /феномен/ болчихоод байна гэж хэлж болно. Монгол залуусын ярьдгаар “сингл”-чүүдийн энэхүү бүхэл бүтэн бүлэг бий болоход юу нөлөөлсөн? Эдгээр ганц бие эрчүүд, эмэгтэйчүүд юу хүсч, мөрөөддөг болон тэдний өдөр тутмын амьдралд тулгарч буй асуудлуудыг Төгсгөлгүй жүжигт хөндсөн болно. Жүжгийг төгсгөлгүй гэж нэрлэсэн нь учиртай. Жүжгийн үйл явдлыг хэрхэн өрнүүлж, яаж төгсгөхийг сонсогч таны саналаар шийдсэн болно.
Сонсогч таны энэ зуны аялал Төгсгөлгүй жүжгийг гэрэл гэгээтэй дурсамжаар дүүрэн сайн сайхнаар үргэлжлүүлэх болтугай.

Цаг цагийн тоосонд үл гундах хүмүүн бидний амьдрал уянга төгөлдөр, утга яруу бүхнээр хөглөгдөж унасан бүдэрсэн, шархалсан, гомдсон зүрхийг сэргээж, ухааруулж, дахин цохилох боломжийг өгдөг билээ. Тийм болохоор амьдралын үнэнийг аргадаж, аашилж бичиглэх уран бүтээлчид өөр өөрийн үзгээр сэтгэлийн өнгөө ийнхүү илэрхийлж байна. Сонсогч танд Гэр Бүлийн Радиогийн “Үзэгний өнгө” уран бүтээлчдийн урлан танд хүрч байна.

Туслах цэс
by