Menu
Search
Exact matches only
Search in title
Search in content
Search in comments
Search in excerpt
Filter by Custom Post Type
Shows
Schedule
Posts
Pages
Filter by Genres
ШИВНЭЭ
ЖУДАГ
БОСГО АЛХАЖ ХОЙМОР
ДУЛААХАН ГЭР
ДУГУЙ ШИРЭЭНИЙ БҮСГҮЙЧҮҮД
ЗАЛУУС НӨГӨӨ КАФЕД
БАРИМТАД ЯРИА
БЭРЦЭЦЭГ
СОР ҮНДЭС
БИБЛИЙН ХУУДСААР
ГАЙХАМШИГТ ЕРТӨНЦ
{ "homeurl": "http://www.1045.mn/", "resultstype": "vertical", "resultsposition": "hover", "itemscount": 4, "imagewidth": 70, "imageheight": 70, "resultitemheight": "auto", "showauthor": 0, "showdate": 0, "showdescription": 1, "charcount": 3, "noresultstext": "Үр дүн байхгүй байна!", "didyoumeantext": "Did you mean:", "defaultImage": "http://www.1045.mn/wp-content/plugins/ajax-search-pro/img/default.jpg", "highlight": 0, "highlightwholewords": 1, "openToBlank": 0, "scrollToResults": 0, "resultareaclickable": 1, "autocomplete": { "enabled": 1, "googleOnly": 0, "lang": "en", "mobile": 1 }, "triggerontype": 1, "triggeronclick": 1, "triggeronreturn": 1, "triggerOnFacetChange": 1, "trigger": { "delay": 300, "autocomplete_delay": 310 }, "overridewpdefault": 0, "override_method": "post", "redirectonclick": 0, "redirectClickTo": "results_page", "redirect_on_enter": 0, "redirectEnterTo": "results_page", "redirect_url": "?s={phrase}", "settingsimagepos": "right", "settingsVisible": 0, "hresulthidedesc": "0", "prescontainerheight": "400px", "pshowsubtitle": "0", "pshowdesc": "1", "closeOnDocClick": 1, "iifNoImage": "description", "iiRows": 2, "iiGutter": 5, "iitemsWidth": 200, "iitemsHeight": 200, "iishowOverlay": 1, "iiblurOverlay": 1, "iihideContent": 1, "loaderLocation": "auto", "analytics": 0, "analyticsString": "", "show_more": { "url": "?s={phrase}", "action": "ajax" }, "mobile": { "trigger_on_type": 1, "trigger_on_click": 1, "hide_keyboard": 0 }, "compact": { "enabled": 0, "width": "100%", "closeOnMagnifier": 1, "closeOnDocument": 0, "position": "static", "overlay": 0 }, "animations": { "pc": { "settings": { "anim" : "fadedrop", "dur" : 300 }, "results" : { "anim" : "fadedrop", "dur" : 300 }, "items" : "fadeInDown" }, "mob": { "settings": { "anim" : "fadedrop", "dur" : 300 }, "results" : { "anim" : "fadedrop", "dur" : 300 }, "items" : "voidanim" } }, "autop": { "state": "disabled", "phrase": "", "count": 10 } }
Home

УБР-1045

ГЭР БҮЛИЙН ХӨТӨЛБӨР

Хүн бүр ажилдаа явах, буцахдаа гэр бүлдээ зориулах цагаасаа түгжрэлд өнгөрүүлж байна. Өдөрт 2 цагийг түгжирдэг гэж бодоход 7 хоногт шилжүүлбэл 14 цаг. Сард шилжүүлбэл 56 цаг. Харин жилээр бодвол 672 цаг болно. Энэ цагийг өдөрт шилжүүлбэл 28 өдөр болж байгаа нь жилд нэг сарыг түгжрэлд өнгөрүүлдэг гэсэн тооцоо гарч байна. Тиймээс энэ цагийг түгжрэлд түүртэх бус гэр бүлийн суралцах цаг болгоё.

Гэр бүлийн харилцаа эхнэр нөхрийн хоёрын дунд дахь цоорхой хананд зогсож алдагдсан итгэл, үл ойлголцлыг хайраар өрдөн сэргээх хөтөлбөр.

"Түгжирэлд түүртэхгүй” булан

Өнжиж болдоггүй даваа, барьж болдоггүй уур гэж Жолооч хүнд байдаггүй гэнэ лээ.
Харих зам түгжирсэн ч, Амьдрах зам түгжрэхгүй.

"Бодолд төөрөхгүй” булан

Хагарсан дугуйг нөхөж холын замыг туулдаг шиг элдэв бодолдоо төөрөлгүй, амьдралын замыг ханьтайгаа туулаарай.
“Сэтгэл цэгцтэй бол амьдрал цэгцтэй”

"”Арын зам” булан

Алдааны туухайнаас илүү онооны туухайгаар харилцаагаа жинлэж
Асуудалтай арын биш, ээлтэй энгэрийн замаар амьдралынхаа хөлгийг жолоодоорой

"”Уран жолоо” булан

Авто жолоо барихаас илүү
Амьдралын жолоо барих сайхан

Заримдаа таны амьдрал удааширч, зогссон мэт санагддаг уу? Магадгүй заримдаа бүр ухралт хийсэн мэт мухардана. Харин энэ үед хүний амьдралд ямар нэгэн байдлаар эргэлт гарч эсвэл саад учирч, магадгүй хайртай дотнын хүнээ алдсан ч байж болох юм. Гэвч АМЬДРАЛ ХЭЗЭЭ Ч ЗОГСДОГГҮЙ.
Аян замд хүртэл алжаал тайлж, цайлж, амарч явдаг шүү дээ. Тэгэхээр хүн өөрийнхөө амьдралд хурд нэмэх үед, харин амьдрал түүний замд хурд сааруулагч тавьдаг бололтой.

Арын замаар орсон машин хэзээ, хаана цагдаатай таарах бол гэж гэлбэлзэж явдаг. Үүн шиг хүн зүй бус зүйл хийж, зөв бус үйлдэл гаргаж байхдаа, намайг хэн ч мэдэхгүй гэж боддог. Гэвч амаараа хэлэхгүй байлаа ч явсан газрынхаа үнэрийг ханхлуулж явдаг.
#УБР1045 машин худал хуурмагийн арын замыг биш, үнэн зөв амьдралын замыг сонгож байна.

Бид машины шатахуун дуусч буйг хянах самбар руугаа хараад мэддэг. Хэрвээ анзаарахгүй явбал машин өөрөө шатахуунгүй болсоноо улаан гэрэл анивчуулан байж мэдээлдэг. Бүр дуусах дээрээ тулбал шар гэрэл нь асчихна. Нэг дусал ч шатахуун нэмэхгүй явсаар байвал эцэст нь машин зогсч, таныг зорьсон газарт тань хүргэж эс чадна. Энэ бол жолооч таны хамгийн сайн мэддэг зүйл. Тэгвэл эхнэр, нөхөр таны харилцааны сав хайраар дүүрэн байна уу эсвэл бүр хоосорсон байна уу гэдгийг хэрхэн мэдэж болох вэ? Машин шатахуун дуусч буйгаа анхааруулж улаан гэрэл анивчуулдаг. Харин эхнэр нөхөр хоёрын харилцаанд гомдоллох өнгө аяс давамгайлж байвал хайрын сав тань дундарч, улаан гэрлээ анивчуулж эхэлжээ гэсэн үг. Цаашилбал гэр бүлийн хосууд муудалцаж, хамт амьдарч чадахгүй дээрээ тулах үе ч ирдэг. Тэгвэл энэ нь машинаар бол шатахуун дууссан хэрэг. Гарах гарц нь салалт биш л дээ. Шатахуун дууссан ч бид бүр мөсөн зогсчдоггүй. Ойролцоох шатахуун түгээх станц руу сав бариад л алхдаг. Эсвэл замын жолоочоос халбага шатахуун гуйгаад ч болов машинаа хөдөлгөдөг. Үнэндээ яг үүнтэй адил гэр бүлийн харилцааны сав хоосорвол дариухан цэнэглэх хэрэгтэй юм. Цэнэглэхдээ зөвхөн хайр халамжаар. Хосуудын дундах үүсдэг үл ойлголцол, гол асуудал нь оройтож ирэх, утсаа авахгүй байх, өөрийг нь тоохгүй байгаад огтхон ч биш байдаг. Харин бие биедээ цаг гаргаж, үнэ цэнэ өгч, амьдралынхаа хамгийн чухал хүн гэдгийг мэдрүүлээгүй учраас асуудал, гомдол хуримтлагдсаар нэг л мэдэхэд харилцааны савыг тань бөглөрүүлдэг. Тиймээс харилцааны саваа хайраар дүүргэсэн байхад уурламаар зүйлд уур хүрдэггүй, орилмоор зүйлд дуу аялах ер бусын сайхан хүчээр үйлчилдэг юм шүү.

"УБР-1045" ХӨТӨЛБӨРИЙН
УРАН БҮТЭЭЛЧИД

Найруулагч
Ш.БАТБАЯР
Хөтлөгч
Б.БАТ-ЭРДЭНЭ
Хөтлөгч
Р.ОЮУНДАРЬ

БУСАД ХӨТӨЛБӨРҮҮД

Туслах цэс
by