1045
 
 

УУРХАЙН ДУРСГАЛЫГ МӨНХЖҮҮЛСЭН БҮТЭЭЛД БАЙГУУЛЛАГУУД ХАНДИВ ӨРГӨЛӨӨ

1045

Налайхын их уурхайн түүхт 100 жилийн ойд зориулан бүтээж буй "Ударник" хүрэн морины сийлбэр бүхий "Дуудлага" хэмээх орчин үеийн орон зайн баримал хөшөөг бүтээн босгох ажилд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд хандив тусламжаа өгсөөр байна. 
Өнөөдөр дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр болон хороодын Засаг дарга нар дүүргийнхээ зарим аж ахуйн нэгж байгууллагуудаас цугларсан мөнгөн хандив болох 2,795,000 төгрөгийг уг төслийг санаачлагч Налайхын унаган хүү, "Далны" хэмээн алдаршсан дуучин, сийлбэрч Т.Баттогтохт гардуулан өглөө. Алхтай хөшөөний хажууд сүндэрлэн босох орон зайн баримал хөшөөг бүтээн босгох үйл ажиллагаа үргэлжилж байна.