1045
 
 

БҮХ ХОРООДОД САГСАН БӨМБӨГИЙН ТАЛБАЙ БАЙГУУЛЖ БАЙНА

1045

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар найман хороо тус бүрд сагсан бөмбөгийн талбайг байгуулж эхэллээ. Хоёр болон гуравдугаар хороонд баригдаж байгаа сагсан бөмбөгийн талбайн ажлын явцтай дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар танилцаж, зарим үүрэг даалгавруудыг өгсөн байна. Тухайлбал хоёрдугаар хороонд хийгдэж байгаа тоглоомын талбайн байршилд тог цахилгааны шугамыг цэгцэлж, хүүхэд тоглох аюулгүй орчныг бүрдүүлж ажиллахыг холбогдох мэргэжлийн байгууллагуудад анхаарууллаа.