1045
 
 

ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САР ӨНДӨРЛӨЛӨӨ

Энэ наймдугаар сард Налайх дүүрэг Залуучуудын хөгжлийн сар аяныг зохион байгууллаа.  Тус аян хүрээнд Залуучуудын хөгжлийн төв Эрүүл мэндийн төвтэй хамтран цэргийн насны залуучуудыг эрүүлжүүлэх зорилготой сургалтын үйл ажиллагааг өрнүүлсэн юм. 
1.    Эрүүл чийрэг бие бялдар сэдвээр сургалт зохион байгуулах 
2.    Бие бялдрын 5 чанарт сорил авах
3.    Бие бялдрыг хөгжүүлэх 5 чанарын дасгал заах
4.    Гурван км зайд гүйлт хийлгэх
5.    Таван км зайд явган аялал хийнгээ хог түүх
6.     Гарын авлага, зөвлөмж боловсруулж тараах гэх мэт ажлыг зохион байгуулж амжилттай дууслаа. 
1045