1045
 
 

НАЛАЙХ ДҮҮРЭГТ 24 ЦАГИЙН ХУДАГ БАРИГДАЖ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

1045

"Тайваны Хүүхэд Гэр бүлийн дэмжих сан”-ийн "Усан хангамж сайжруулах ХУДАГ төслийн" хүрээнд дүүргийн дөрөвдүгээр хорооны Нисэхийн 52-р гудамжинд 24 цагийн үйлчилгээтэй “УХААЛАГ” худаг нээлтээ хийж ашиглалтад орлоо.
Худгийн нээлтэд тус сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Чоу Мэй Миао, засаг дарга Ч.Раднаабазар, Чандмань налайх ОНӨААТҮГ захирал Г.Чулуунбат болон албаны бусад хүмүүс оролцсон юм.
Нээлтийн үеэр төслийн мэргэжилтэн Б.Баяр хэрэглэгчдэд ундны усны зөв зохистой хэрэглээний талаар мэдээлэл хийж, зориулалтын савыг 10 өрхөд бэлэглэлээ.