1045
 
 

БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН 106 БАГШ, АЖИЛТНУУДЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАГЦ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЛАА

1045

Эрүүл Мэндийн Яам, Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газар хамтран иргэн бүрийг урьдчилан сэргийлэх үзлэгт бодлогоор хамруулах тушаал, тогтоол, удирдамж зэргийг үндэслэн хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх багц үзлэгт насны ангиллаар хамруулах ажил улс даяар өрнөж байгаа билээ.
Энэ хүрээнд Налайх Эрүүл Мэндийн Төвийн 15 хүний бүрэлдэхүүнтэй үзлэгийн баг Багахангай дүүргийн боловсролын байгууллагын ажилтнуудыг багцын болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах ажлыг амжилттай зохион байгууллаа.
Багц, үзлэг, шинжилгээнд Багахангай дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг хоёр цэцэрлэг, нэг Ерөнхий Боловсролын Сургуулийн нийт 126 багш, ажилтныг хамруулахаас 106 хүнийг бүрэн хамруулаад байна.