1045
 
 

“АХМАД ТАРИАЛАНЧ-АЛТАН НАМАР“ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

1045

Налайх дүүргийн Ахмадын холбооноос "Ахмад тариаланч-Алтан намар" өдөрлөгийг дүүргийн төв талбайд зохион байгууллаа.
Өдөрлөгт дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар оролцон ахмад тариаланчдын ургацын дээжтэй танилцаж, амжилт хүслээ. Ахмад тариаланчид үржил шимт хөрс шороонд тарьж ургуулсан ургацын дээжээ үзэсгэлэн худалдаанд гаргаж, хөнгөлөлттэй үнээр ард иргэддээ худалдан борлуулж байна. Энэ үеэр дүүргийн Ахмадын холбооноос өдөрлөгт оролцсон ахмадууддаа талархал гардуулан өглөө.