1045
 
 

24 ЦАГИЙН УХААЛАГ ХУДГИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

1045

Налайх дүүргийн нэг, дөрөв болон долдугаар хороонд Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн Газрын  300 гаруй сая төгрөгийн дэмжлэгээр дөрвөн ухаалаг худгийг барьж, ашиглалтад орууллаа.
Уг үйл ажиллагаанд Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Гүүд Нэйборс Монгол ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Жү Сүн Хён болон бусад албаны зочид төлөөлөгчдөөс гадна нэг, дөрөв,  долдугаар хорооны иргэд, оршин суугчдын төлөөлөл оролцлоо.
Ундны усны худгийг шинэчилж, иргэдийн усны эрүүл ахуйг сайжруулах зорилготойгоор хэрэгжиж буй уг төслийг “Гүүд Нэйборс” ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын санаачилгаар Засаг Даргын Тамгын Газрын хамтын ажиллагаа болон байгууллагууд, иргэдийн сайн дурын хандиваар бүтээн байгуулж байгаа юм.
Тус ухаалаг худгууд нь халуун хүйтэн устай, 24 цагаар ажиллах бөгөөд алслагдсан хороодын 12 мянга гаруй иргэд хүссэн үедээ ундны усны хэрэглээгээ авах боломжтой болж байна.
Дөрөвдүгээр хороонд Туулын долоо болон 12 дугаар гудамж, нэгдүгээр хорооны Баянзүрхийн тавдугаар гудамж, долдугаар хорооны Бадралын зургаа дугаар гудамжинд ийнхүү шинээр дөрвөн ухаалаг худгийг ашиглалтад орууллаа. Ингэснээр дүүргийн хэмжээнд энэ онд 10 ухаалаг худаг ашиглалтад орсон юм.