1045
 
 

АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО

1045

Иргэдэд аливаа осол гэмтэл, гэнэтийн биеийн хямралын үед эмнэлгийн тусламж иртэл өөртөө болон бусдад үзүүлэх анхны тусламжийн мэдлэг олгох зорилготой "Эмнэлгийн анхан шатны сургалт"-ыг зохион байгуулж байна.
Дүүргийн Засаг даргын санаачилгаар Түргэн тусламжийн амилуулах нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж буй уг сургалтад дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй албан байгууллагуудын сургалт хариуцсан ажилтан, сургууль, цэцэрлэгийн арга зүйч, нийгмийн ажилтнууд хамрагдлаа.
Сургалтаар эрүүл, эмгэг үеийн онцлог шинж тэмдгүүд, зүрх амьсгал зогссоныг тодорхойлох аргууд, амьсгалын зам чөлөөлөлт, хахах үеийн тусламж, аминд осолтой эмгэг байдлын анхны тусламж, эм химийн бодисын хордлого, гадаад орчны нөлөөт эмгэгийн үед үзүүлэх анхны тусламж, осол гэмтлийн үеийн тээвэрлэх зарчим, боолтын арга зүй зэрэг анхан шатны тусламж үйлчилгээтэй холбоотой чухал шаардлагатай мэдээллийг хүргэж байгаагаараа онцлогтой юм. Цаашид уг сургалтыг хороодын иргэдэд үе шаттай зохион байгуулахаар төлөвлөж байна.

Эх сурвалж:  Нийслэлийн Налайх дүүргийн Засаг Даргын Тамгын газар