1045
 
 

“АВТОБУСТАЙ АЯЛАЛ”-Д ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ХАМРАГДЛАА

1045

Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 40 төрийн байгууллагын 320 орчим ажилтан, албан хаагчид "Автобустай аялал"-аар дүүрэгт хэрэгжиж байгаа томоохон төслүүдтэй танилцлаа. Энэ удаад Налайхын Барилгын материал, үйлдвэр технологийн парк, Таван Толгой түлш зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэртэй танилцсан юм. Энэ үеэр Спорт хорооны мэргэжилтнүүд Цэнгэлдэх хүрээлэнд ажлын байрны  дасгал хөдөлгөөн заалаа. “Автобустай аялал”-ын хөтчөөр ЗДТГ-ын ТЗУХ-ийн мэргэжилтэн Г.Одонтуяа, Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн Д.Оюунбилэг, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга М.Баттулга, Худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Одончимэг нар ажиллаж иргэд болон төрийн албан хаагчдад мэдээлэл хүргэсэн юм.  
“Автобустай аялал”-ын үеэр төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор 14 асуумж бүхий сэтгэл ханамжийн судалгааг 500 гаруй иргэдээс авсан байна. Мөн төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор 26 асуумж бүхий сэтгэл ханамжийн судалгааг 200 гаруй иргэдээс авчээ.