1045
 
 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ 12 ЦАГ ХҮРТЭЛ ШИНЖИЛГЭЭ АВЧ БАЙНА

1045

       Жилийн аль ч улиралд иргэд өглөө эртлэн босож шинжилгээ өгөхөөр урт дараалал үүсгэн зогсох үзэгдэл хаа сайгүй ажиглагддаг. Энэ байдлыг халах үүднээс, иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй, чирэгдэлгүй хүргэх зорилгын хүрээнд Налайх ЭМТ нь лабораторийн шинжилгээг тухайн өдрийн 12 цаг хүртэл авч эхлээд багагүй  хугацааг үдэж байна.
      Иймд иргэн та өглөө эртлэн өтгөс, нялхсаа дагуулан ирэх, ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд  өглөө эрт ирж, урт хугацаагаар дугаарлах шаардлагагүй боллоо. 24 цагийн лабораторийг шинээр нээснээс хойш хоёр жил орчим хугацаа өнгөрөөд байгаа. Тиймээс иргэдийн шинжилгээ, оношилгоог цаг алдалгүй яаралтай хийснээр  эрт оношлох, түргэн шуурхай эмчилгээг эхлүүлэх, хүндрэлээс сэргийлэх зэрэг эмнэлгийн тусламж үйлчилгээнд олон дэвшилтэт ажлууд амжилттай хэрэгжиж байгаа юм.
Мөн Бамбай булчирхайн болон Д витамины шинжилгээг Эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй үзэж эхлээд байна.