1045
 
 

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ӨДӨРЛӨГ БОЛНО

1045

Нийслэлийн иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор Засаг даргын Тамгын газраас хууль, хяналтын байгууллагуудтай хамтран сар бүрийн гурав дахь долоо хоногийн Лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг.
           Энэ удаагийн өдөрлөг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Лхагва гарагт Засаг даргын Тамгын газрын байранд 10-15 цагийн хооронд болох тул таныг урьж байна.
Өдөрлөгт хүрэлцэн ирснээр иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүлийн эрх зүй, гэрээний эрх зүй зэрэг өөрт тулгарч буй хууль, эрх зүйн асуудлын талаар үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа авах боломжтой. Өдөрлөгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЗДТГ-ын Төрийн захиргааны Удирдлагын хэлтсийн 70233348, 99063526 утсаар холбогдоорой. 

ЭХ СУРВАЛЖ: Нийслэлийн Налайх дүүргийн Засаг Даргын Тамгын газар