1045
 
 

БИЗНЕСИЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

1045

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын хамтын ажиллагааны хэлтсийн төслийн менежер Евгениа Фараза, Европын Сэргээн босгох хөгжлийн банкны Жижиг, дунд бизнесийн зөвлөх үйлчилгээ, ЖДҮ-ийн санхүүжилт, хөгжлийн группийн Тэргүүлэх менежер С.Байгалмаа, ЕСБХөгжлийн банкны ЖДБЗҮ хөтөлбөр, ЖДБ-ийн санхүүжилт, хөгжлийн группийн ажилтан Д.Дэмбэрэлмаа, “Эвсэг Хас сан” ТББ-ын захирал Болор-Эрдэнэ, “Түдү” группийн захирал Тодхүү нар дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр худалдаа үйлчилгээ эрхэлдэг Аж ахуйн нэгж байгууллага, үйлдвэрлэгч нарт бизнесийн зөвлөгөө өгөх уулзалтыг зохион байгуулсан юм. Тус уулзалтад дүүргийн 20 аж ахуйн нэгжийн захирал, менежер нар оролцлоо. Мөн таван  аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн юм.