1045
 
 

БАГАНУУРЫН АЛДАРТНУУД НЭГДЛЭЭ

1045

Багануур Гэр Бүлийн Радио 104.5 нь дүүрэг орон нутгийнхаа алдар цуутнуудын дуу хоолойг хүргэх зорилготой “Багануурын алдартнууд” хөрөг нэвтрүүлгийг гурван жилийн хугацаанд бэлтгэн хүргэсэн. Энэ хугацаанд тус нэвтрүүлгийн 50 гаруй дугаарыг сонсогчдодоо хүргэж ажилласан байна. Тиймээс нэвтрүүлгийн зочдын нэгдсэн уулзалтыг төлөвлөж амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээнд хамтран ажиллагч байгууллагын төлөөллүүд болон МУГЖ Ж.Уранчимэг оролцож зочдод уран бүтээлийн дээжээсээ өргөн барьсан юм. Багануур Гэр Бүлийн Радио 104.5-аас энэ арга хэмжээний үеэр “1045  club” байгуулж цаашдын үйл ажиллагаа өргөжүүлэхээ хамтрагчид болон нэвтрүүлгийн зочидтойгоо төлөвлөн ярилцлаа.