1045
 
 

ХАЛААЛТ ДУЛААНЫ ҮЗЛЭГ ХИЙЖ БАЙНА

1045

Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотой иргэдээс орон сууц халахгүй байна гэсэн дуудлага санал, шүүмжлэл ихээхэн ирж байна. Үүний дагуу Засаг даргын захирамжаар дулааны асуудлыг шийдвэрлэх ажлын хэсгийг томилсон. Тухайлбал ажлын хэсэг 11-р хорооны 43 айлын амины орон сууцыг дулаанаар хангадаг ялтсан бойлуурыг задалж угаалга цэвэрлэгээ хийжээ. Мөн Эко хороолол, Унага цэцэрлэгийн халаалтын горим алдагдаж байгаа учир шалтгааныг судалж хэвийн горимд оруулах арга хэмжээг авсан байна.
      Дулаан дамжуулах хэм, халаалтын систем батлагдсан температурын дагуу 56 хэмийн халууныг өгч, айл өрхийн дуудлага санал гомдлыг тухай бүрд нь шийдвэрлэхээр шаргуу ажиллаж байна.