1045
 
 

НАМРЫН НОГООН ӨДРҮҮД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

1045

Аймгийн Засаг Даргын захирамжийн дагуу “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа Цагаан чулуут багийн “Хийморь” худалдааны төвд “Эрүүл хүнс, эрүүл  монгол хүн” уриатай үргэлжилж байна. Уг үзэсгэлэн худалдааны зорилго  нь  хүнсний ногоо тариалдаг иргэдийн ногоог ченжийн гар дамжуулалгүй, үнийн хөөрөгдлийг багасгаж тариаланчдыг дэмжих зорилготой. 
Мөн  эрүүл чанартай бүтээгдэхүүнийг иргэдэд шууд хүргэх  юм. Тиймээс иргэд өвлийнхөө ногоог хямдралтай үед нь худалдан авч хэмнэлт хийхээс гадна эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийгээрэй. Үзэсгэлэн худалдаа энэ сарыг дуустал үргэлжилнэ.