1045
 
 

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН БҮРЭН БҮТЭН БАЙДАЛД ХЯНАЛТ ХИЙЖ БАЙНА

1045

2020 оны 10 дугаар сард “Тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн бүрэн бүтэн байдал” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Ажлын хүрээнд хяналт шалгалтыг эрчимжүүлэн гэрэлтүүлгийн зөрчилтэй тээврийн хэрэгслүүдийг зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулж, зөрчлийг арилгуулж эхэллээ. Энэ үеэр:
-  Тээврийн хэрэгслийн бүхээг, урд буфер, нүүр, копут дээр нэмэлтээр туузан, лед, өндөр хүчин чадал бүхий тусгалтай, ангийн болон аяллын зориулалттайгаар суурилуулсан тохиолдлууд
-  Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн өнгө, ажиллах горим нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохироогүй
-  Гэрлийн бүрхүүл дээр өнгөт хальс наасан 
-  Харанхуй, үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус, аль нэг талын гэрэл асахгүй, чийдэн нь шатсан
зэрэг зөрчлүүд илэрч байна. Шөнийн цагаар болон үзэгдэх орчин хангалтгүй үед гарч буй зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг судлахад тээврийн хэрэгслийн урд салхины шил, урд хаалганы толь харах хэсэгт гэрэл бууруулагч өнгөт хальс, тень нааснаас үүдэлтэй байна. Тиймээс жолооч та эдгээр зөрчлүүд байгаа бол арилгаж, анхаарал болгоомжтой зорчихыг Хөвсгөл аймгийн Замын цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.