1045
 
 

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫНХАН СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

1045

Хөвсгөл аймгийн Байгаль орчны газар, Аялал жуулчлалын ур чадварын сургуультай хамтран “Аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх” сургалтыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.
Тэд Тогооч, Аяллын жолооч, Аяллын хөтөч, Бариста, Бартендэр, Удирдах менежер зэрэг мэргэжлээр практик сургалт хийж байна. 
Сургалт Мөрөн сум, Хатгал тосгонд 2020 оны Аравдугаар сарын 20-30-ны өдрүүдэд үргэлжилнэ. Мөрөн суманд нийт 400 орчим иргэн хамрагдаж “Гэрчилгээ” авсан. Одоо Хатгал тосгоны иргэдийг хамруулж байна.
Сургалтын зорилго нь зочлох үйлчилгээний салбарын хүний нөөцийг мэргэшүүлэх, мэргэжилтэй ажилтнуудыг бэлтгэх, давтан сургах юм. Ингэснээр Монгол улсын хэмжээнд 16.000 иргэн хамрагдаж чадамжийн гэрчилгээтэй болж байна.