1045
 
 

НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ ӨРХӨӨР НАЛАЙХ ДҮҮРГЭЭС Д.БЯМБААГИЙН ГЭР БҮЛ ШАЛГАРЛАА

1045

Нийслэлийн 381 жилийн ойн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Ахмадын хороо хамтарч хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцож, бусдад үлгэр дууриалал үзүүлсэн шилдэг өрхүүдийг шалгарууллаа.
Энэ жил “Нийслэлийн Тэргүүний өрх”-өөр шилдэг есөн  өрх шалгарсан юм. Эдгээр өрхүүд   үр хүүхдээ амьдрах ухаанд сургаж, амьдрах нөхцөл бололцоог хангах, ам бүлээрээ нийгмийн хэв журам сахиулах болон хороо, дүүргийн хэмжээнд зохиогддог төрөл бүрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Иргэний үүргээ үлгэр жишээч ухамсартай биелүүлдэг, элдэв зөрчилгүй өрх, гэр бүлүүд аж. Тэд гэр орон, сууц хашаа ойр орчноо үлгэр жишээчээр тохижуулж, соёлч боловсон аж төрөх нөхцөл боломжийг бүрдүүлэн хороо дүүрэг, нийслэлдээ туршлага болохуйц шинэ санаачилга гаргасан байдаг. Мөн нийслэлээс баримталж буй бодлого чиглэлийн дагуу өрхийн туслах аж ахуйг хөгжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах, гар урлал эрхлэх зэрэг тэргүүний үйл ажиллагаатай өрхүүд юм.
Налайх дүүргээс нэгдүгээр хорооны иргэн Дугар овогтой Бямбаагийнх нийслэлийн шилдэг өрхөөр шалгарлаа.
Налайхчууддаа нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 381 жилийн ой баярын мэндчилгээ дэвшүүлье.